Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ирина Шейк, Брэдли Купер нар салжээ

  Б.Оюун 2019-05-21 4346

Холливудын хамгийн сайхан хосуудын тоонд багтаж байсан Оросын топ модель Ирина Шейк, жүжигчин Брэдли Купер нар хоёр тийш болж байгаа талаар Америкийн MTO хэвлэл мэдээлжээ. Хэдийгээр өөр эх сурвалжууд энэ мэдээллийг батлаагүй байгаа ч MTO хэвлэл дээрх мэдээллийг хосуудын хамгийн ойрын эх сурвалжаас авсан хэмээн баталж байгаа юм.

Түүнчлэн Ирина, Купер нарыг салж байгаа гэх мэдээлэлтэй зэрэгцэн тэдний харилцаа төгсгөл болж байгаад дуучин Lady Gaga ямар ч хамааралгүй гэх мэдээ ч гарчээ.

Учир нь өнгөрсөн 2-р сард болсон Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр “A star is born” кинон дээр хамтран ажилласан уран бүтээлчдийг тайзнаа «Shallow» дуугаа дуулсны дараагаар тэднийг ихэд ойр дотно харилцаатай байгаад хардан, Гага Купер нарыг учиртай мэтээр ярьж бичиж байсан юм. Тэгвэл дундаасаа нэг охин төрүүлж, саяхныг хүртэл аз жаргалтай байсан хосууд салсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр дорхноо тархаж, шар хэвлэлүүд тэдний хөрөнгийг хувааж эхэлжээ.

Related image

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө