Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Токио хотноо “Disney Sea” байгуулна

  Б.Оюун 2019-05-22 289

Японы нийслэл Токио хотноо байрлах Диснейлэнд паркийг түшиглэн бас нэгэн томоохон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ нь “Tokyo Disney Sea” нэртэй усан парк байх юм.Oriental Landоператоркомпани 2,3 тэрбум долларын өртөгтэй энэхүү төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Токио хотын Дисней паркийг түшиглэн 100 мянган кв/м талбайд нийтдээ гурван хэсэгтэй Fantasy Springs нэртэй зугаа цэнгээний бүс барих юм. Энэ нь Диснейн үлгэрүүд болох  «Frozen», «Tangled» болон «Peter Pan» гэсэн хүүхэлдэйн киноны сэдвээр байгуулагдах бүсүүд байх юм. Түүнчлэн төслийн хүрээнд 4 тоглоом, зочид буудал, ресторан зоогийн газрууд баригдана. Төслийг 2023 оны 3-р сард ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна. Төслийн нээлтэд зориулсан арга хэмжээ Токио хотноо мягмар гарагт болж, Oriental Land компанийн гүйцэтгэх захирал Тошио Кагами төслөө танилцуулсан байна. Түүнчлэн арга хэмжээнд Walt Disney компанийн ерөнхийлөгч Роберт Айгероролцжээ. Японы нийслэл Токио хотноо байрлах Tokyo Disney Resort паркаар 2018 оны санхүүгийн жилийн тайланд тусгаснаар нийтдээ 32 сая хүн үйлчлүүлжээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө