Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

НҮБ-ЫН ДЭРГЭДЭХ ПАЛЕСТИНЫ ДҮРВЭГСДЭД ТУСЛАХ БАЙГУУЛЛАГЫГ ТАРААХ САНАЛ ГАРГАЖЭЭ

  Б.Оюун 2019-05-23 219

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааны танхимд Палестины дүрвэгсдэд туслах НҮБ-ын Ойрхи Дорнодын асуудал хариуцсан байгууллагын үйл ажиллагааны талаарх сэдвийг хөндөн хэлэлцжээ. Энэ үеэр Ойрхи Дорнодын бүс нутаг дахь АНУ-ын тусгай элч Жейсон Гринблатт энэхүү байгууллагыг оногдсон үүрэг чиглэлээ хангалтгүй биелүүлж байгаад буруутгажээ.

Картинки по запросу Джейсон Гринблатт В ООН

Жейсон Гринблатт НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр Палестины дүрвэгсдэд туслах НҮБ-ын Ойрхи Дорнодын асуудал хариуцсан байгууллагын үйл ажиллагааг шүүмжилж, хэрвээ оногдсон үүргээ биелүүлж чадахгүй байгаа бол тарсан нь зүйтэй гэсэн мэдэгдэл хийсэн байна.

Тэрээр ингэж мэдэгдэхдээ өнгөрсөн хугацаанд зөвхөн АНУ-аас л гэхэд Палестины дүрвэгсдийг дэмжихэд зориулж 6 тэрбум орчим доллар шилжүүлэн өгсөн ч өнөөдөр энэ байгууллагын хийж бүтээсэн ажил нүдэнд харагдахгүй, Палестины дүрвэгсдийн байр байдал урьдын адил хүнд хэцүү хэвээр байн гэжээ. Ойрхи Дорнод дахь АНУ-ын тусгай элч ийнхүү шүүмжлэлтэй мэдэгдэл хийж, дээрх нэр бүхий байгууллага Палестины дүрвэгсдийг хүн гэж харахаасаа илүүтэй улс төрийн тоглоомын шатрын хөлөг гэж харж, ашигтай байдлаар ч хөдөлгөж, нэрийг нь барьж байсан. Түүнээс биш өнгөрсөн хугацаанд тэдгээр дүрвэгсдэд зориулан, тэдний амьдрал аж байдлыг дээшлүүлэх ямар ч нүдэнд харагдахуйц бүтээн байгуулалт хийгээгүй гэж шүүмжилжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө