Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ХАТАН МАСАКО УЛААН ЗАГАЛМАЙН НИЙГЭМЛЭГИЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦЖЭЭ

  Б.Оюун 2019-05-23 503

Энэ сарын эхээр Японы эзэн хааны ширээнд албан ёсоор заларсан Японы цог жавхлант эзэн хаан Нарухитогийн эхнэр, хатан Масако шинэ хэргэм зэрэгтэй болсныхоо дараагаар анх удаа олон нийтийн арга хэмжээнд бие даан оролцжээ. Японы шинэ хатан хаан Масако улсынхаа Улаан загалмайн нийгэмлэгийн жил бүрийн уламжлалт арга хэмжээнд хүндэт зочны хувиар оролцсон байна.

Хатан Масако өнгөрсөн 5-р сарын 1-нд нөхөр Нарухито нь Японы хаан ширээг залгамжилсны дараагаар анх удаа ганцаар олон нийтийн арга хэмжээнд оролцож байгаа юм. Хатан Масако өнгөрсөн сард Япон улсын Улаан загалмайн нийгэмлэгийн хүндэт ерөнхийлөгчөөр сонгогджээ. Тиймээс Улаан загалмайн нийгэмлэгийн жил бүрийн уламжлалт арга хэмжээн дээр хатан Масако тусгайлан уригдан ирж оролцсон байна. Энэхүү арга хэмжээнд 1,900 гаруй хүн оролцож, нийгэмлэгийн үйл ажиллагаанд үр бүтээлтэй оролцож амжилт гаргасан зарим хүмүүст шагнал олгожээ.

Хатан Масако нөхрөөсөө тусдаа олон нийтийн арга хэмжээнд оролцохдоо цагаан өнгийн даруухан хослол өмсч ирсэн байна. Хослолоо цэнхэр өнгийн туузтай цагаан малгай, бээлийгээр гоёжээ. Энэ арга хэмжээнд түүнийг дагалдан үе залгамжилсан гүнж Кики Акисино, гүнж Ханако Хитачи, гүнж Микаса Нобуко, гүнж Хисако Такамадо нар оролцжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө