Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ТАЙЛАНДЫН ШИНЭ ХАТНЫ ЭСРЭГ ТЭСРЭГ ДҮР

  Б.Оюун 2019-05-24 959

Тайландын хаан Маха Вачиралонгкорн өөрийн бие хамгаалагч, цэргийн генерал бүсгүйтэй хуримаа хийж, 40 настай Сутхида Тижай бүсгүйг эхнэрээ болгосон.

Тэгвэл шинэ хатан хааны албан ёсны фото зураг саяхан олны хүртээл болжээ. Албан ёсны зураг дээр Тайландын хатан хаан цэргийн дүрэмт хувцастай, дуулга зүүж, энгэртээ одон медалиа эгнүүлжээ.

Дэлхийн өөр хаана ч цэргийн дүрэмт хувцастай хатан хаан байхгүй биз? Тэгвэл өмнө нь хааны аюулгүй байдлын албанд зүтгэж байсан хатан Сутхида өнөө ч цэргийн дүрэмт хувцаснаасаа салаагүй байна.  

Тайландын хаан 66 настай Маха Вачиралонгкорн өнгөрсөн 5-р сарын 1-нд хуримын ёслолоо хийж, 4 дэх удаагаа гэрлэн, өөрийн бие хамгаалагч бүсгүйтэй амьдралаа холбосон юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө