Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

  Д.Отгонсүрэн 2019-05-25 838

2019.05.26 / БИЛГИЙН ТООЛЛЫН 22 ЗУНЫ ТЭРГҮҮН ШАРАГЧИН МОГОЙ САРЫН  НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР

  Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно
Наран ургах, шингэх: 05.02-20.35
Барилдлага: Түлэх 
Шүтэн барилдлага: Төрөхүй 
Суудал: Хий
  Аргын тооллын 5 сарын 26, Адъяа гараг. Билгийн тооллын 22, Чөдөр одтой, харагчин гахай өдөр. Өдрийн наран 5 цаг 02 минутад мандан, 20 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хулгай дээрмийг номхотгох, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.
Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө