Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

МЕЛАНИЯ АРЛЫН ЯПОНД ТЕХНОЛОГИЙН ГАЙХАМШИГТАЙ ТАНИЛЦЖЭЭ

  Б.Оюун 2019-05-27 222

Арлын Япон улсад нөхрөө даган айлчлал хийж байгаа АНУ-ын тэргүүн хатагтай Мелания Трамп Японы тэргүүн хатагтай Аки Абэгийн хамтаар Токио хотын Одайба дүүрэгт орчин үеийн тоон технологийн хөгжлийг харуулсан музей үзэж сонирхжээ.

Токио хотын Одайбад байрлах музей нь 10 мянган кв/м талбайд тоон технологийн хамгийн орчин үеийн үсрэнгүй хөгжил дэвшлийг харуулсан маш сонирхолтой үзмэрүүдтэй юм. Энэхүү музейг Японы техник технологийн салбарын томоохон төлөөлөл болох TeamLab групп үүсгэн байгуулжээ.

Аки Абэ, Мелания Трамп нар Одайба дахь музейг ням гарагт үзэж сонирхсон байна. Энд хуруун чинээ хэмжээтэй диодон гэрлүүд, доош урсах гэрлэн “бороо”, өнгөө өөрчлөн асах өвөрмөц гэрлэн үзүүлбэр зэрэг маш олон сонирхолтой зүйлсийг дэлгэн тавьжээ.

Image result for melania trump akie abe at museumНям гарагийг хамтдаа музей үзэж өнгөрүүлсэн хоёр улсын тэргүүн хатагтай нартай сүүлд нь дунд сургуулийн хэсэг сурагчид нэгдэж, тэд хамтдаа цаасан дээр зураг зурж, түүнийг нь тусгай тоон технологийн аргаар хананы зураг инсталяци болгон хувиргажээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө