Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

BBC: НАСА, ЖУУЛЧДАД ЗОРИУЛАН ОУСС-ЫГ НЭЭЛТТЭЙ БОЛГОНО

  Б.Оюун 2019-06-08 319

Америкийн сансар судлалын НАСА агентлаг 2020 оноос эхлэн ОУСС-ыг сансрын аялал жуулчлалд зориулан нээлттэй болгохоо мэдэгджээ. Түүнчлэн НАСА ирээдүйд сансрын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор өөр бусад төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх болно гэжээ.  

Английн ВВС мэдээллийн агентлагийн дамжуулж байгаагаар НАСА жилд сансрын аялал жуулчлалтай холбоотой дор хаяж хоёр төсөл хэрэгжүүлж байхаар тогтжээ. Ингэснээр сансрын уудам руу аялж жуулчлах сонирхолтой хүмүүс ОУСС дээр дор хаяж 30 хоног саатах боломжийг нээлттэй болгож өгөх гэнэ. Сансрын жуулчдыг НАСА өөрийн сансрын хөлгөөр аваачихаар төлөвлөж байна. Ингэхдээ сансарт аялах хүсэлтэй хүмүүст эрүүл мэнд, сансрын талаарх ерөнхий мэдлэг зэрэг хэд хэдэн шаардлага тавих гэнэ.

НАСА, өнгөрсөн 5-р сард ОУСС руу SpaceX компанийн Cargo Dragon  хөлгийг амжилттай хөөргөсөн.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө