Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Вьетнамын Хошимин хот очиж үзвэл зохих дэлхийн хотуудын жагсаалтад багтжээ

  Б.Оюун 2019-06-13 374

Вьетнам улсын эдийн засгийн нийслэл гэгддэг Хошимин хот дэлхийн аялал жуулчлалын холбооноос очиж үзвэл зохих дэлхийн хотуудын жагсаалтад багтжээ. Сүүлийн үед эдийн засаг нь хурдацтай хөгжиж байгаа Вьетнам улс Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн аялал жуулчлалын идэвхтэй бүс болохыг тэмүүлж, энэ салбараа дэмжин ажиллаж байгаа юм.

Дэлхийн аялал жуулчлалын холбооноос 2019 онд аялагч жуулчдын хамгийн их зорин очиж, сонирхож байгаа газруудын жагсаалтыг гаргадаг юм. Тэгвэл энэ жагсаалтад Вьетнамын хурдацтай хөгжин дэвшиж байгаа Хошимин хот багтаж, дэлхийн аялал жуулчлалын топ 12 хотын тоонд багтсан байна.

Хошимин хотыг жагсаалтад багтаахдаа аялахад хямд төсөр, хамгийн амттай хоол ундтай, гудамжны кафе ресторанууд нь амтат мөстэй кофе санал болгож, үйлчилгээний соёл өндөр хөгжиж байгаа хот гэж тодотгожээ. Хошимин хот нь Өмнөд Африкийн Кейптаун, Перугийн нийслэл Лима, Туркийн Стамбул зэрэг хотуудын араас аялж жуулчлахад хамгийн сонирхолтой хотуудын 4-рт жагссан байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө