Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хятадын тэргүүн Киргизид айлчлал хийж байна

  Б.Оюун 2019-06-13 224

Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин Киргиз улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийж байна. Ноён Ши Жиньпиныг Манас дахь олон улсын нисэх буудалд Киргизийн ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков угтан авчээ.

Хятадын төрийн тэргүүн Киргизид энэ сарын 12-нд хүрэлцэн ирсэн байна. Түүний Киргиз улсад хийж байгаа төрийн дээд хэмжээний айлчлалын албан ёсны хөтөлбөр өнөөдөр эхэлж, Ши Жиньпин Киргизийн хамтрагч Сооронбай Жээнбековтай нүүр тулсан, мөн өргөтгөсөн хүрээнд уулзалт хэлэлцээр явуулах юм.

Хятадын төрийн тэргүүний Киргиз улсад хийж байгаа айлчлалын хүрээнд Бишкек хотноо Хятад-Киргизийн хамтарсан бизнес-форум зохион байгуулагдана. Түүнчлэн Ши Жиньпин Бишкект айлчлах үеэрээ Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн улс орнуудын төр засгийн удирдагчдын ээлжит хуралд оролцох юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө