Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Өрнийн зурхай-12 орд

  Д.Отгонсүрэн 2019-07-18 892

 2019/07/19

ХОНЬ 

Энэ өдөр тааламжтай гэнэтийн бэлгээр дүүрэн байна. Таны ажлын чадвар, өөртөө итгэлтэй байдал, урам зориг оргилж байна. Та ямарч зүйлд бэлэн бай. Шинэлэг уулзалтад оролц. Өнөөдөр үдэшлэг, зугаа цэнгэл, сайхан баяр хөөр бүгд эргэн тойронд байх бололтой. Ажилсаг хүмүүс өөрийн ажилд анхаарахаас гадна олон санаанууд толгойд нь эргэлдсээр байх бололтой.

ҮХЭР 

Зохион байгуулалт хийх нь таны чадах зүйл байна. Албан тушаал ахих боломжийг алдаж магадгүй. Учир нь та олон зүйлийн талаар маш завгүй бодож төлөвлөснийх. Таны удирдах чадвар нь өмнө байгаа саадаа даван туулах нь тийм ч хүнд санагдахгүйд нөлөөлнө. Бие чилээрхэх магадлалтай тул дархлаагаа сайжруулах талаар анхаарлаа хандуул.

ИХЭР 

Та өөрийнхөө сэтгэлд нийцсэн бүх зүйлийг авах болно. Таны нэр хүнд өсөх тул олон үйл ажиллагаанд оролцох болно. Олныг хамарсан арга хэмжээг ашиглан хувийн холбоо харилцаагаа нэмэгдүүл. Сайн дурын ажил болон буяны үйлд идэвхтэй оролц. Ойр дотнын хүмүүстээ сэтгэл санааны дэм өг.

МЭЛХИЙ 

Хичээвэл зорилгоо биелүүлнэ. Шинэ ажил хэрэг сайн муу тал талын үр дүн авчирна. Шинэ бүтээл туурвихаар бэлтгэж буй зохиолчид шинэ зохиолын үндсийг амжилттай тавьж чадна. Та баяр наадмын үеэр зочид хүлээх авсан бол одоо орчноо цэвэрлэх хэрэгтэй болно.

АРСЛАН 

Та маргаантай асуудлаа шийдвэрлэнэ. Өөрчлөлт хийхийг хүсэж буй хүмүүст сэргэг оюун ухаан хэрэгтэй. Хүүхэд насаа дурсаж өнгөрсөн зүйлээ сана. Спортоор хичээллэх нь зөв алхам болно. Гэр орноо засаж янзлах шаардлага гарч магадгүй тул завгүй байна. Шинэ тавилга, эд хогшил худалдан авах шаардлагатай болно. Гадуур гарахад зориулж цагаа зохицуул.

ОХИН 

Өнөөдөр амлалтаар дүүрэн өдөр байна. Ихэнх охиныхон ажил мэргэжлийн үүрэг, гэр бүлийн хариуцлагаас болж сэтгэл хөдлөлөө дарах хэрэгтэй болно. Ирээдүйн санхүүгийн төлөвлөгөө цаашид орж ирэх орлогоос хамааран төлөвлөгдөнө. Гэр орон, албан тасалгаандаа шинэ эд хогшил хайж байгаа хүмүүс ашигтай наймаа хийхэд хүндрэлтэй байх болно. Өнөөдрийн ажил хэрэгт хувийн ганцаарчилсан тоглолт хийх байдал ихэнх хүмүүст ажиглагдана.

ЖИНЛҮҮР 

Аль болох их амар. Эрүүл мэнддээ анхаар. Муудсан хоол хүнсийг хая. Зах гарч, шинэ жимс ногоо ав. Эрүүл хүнс хэрэглэснээр та сэргэлэн цовоо байх болно. Ганц бие хүмүүс хэн нэгэнд сэтгэл татагдвал байгаа бол энэ тухайгаа хэлж, болзоонд урь.

ХИЛЭНЦ 

Аливаа зүйлс урсгалаараа явж өнгөрнө. Хурдасгах оролдлого хийх нь асуудал үүсгэнэ. Өнөөдөр та аливаа үйл явдлын зохион байгуулалтад баяр хөөртэйгөөр ажиллах болно. Сайн дурын үйлсэд оролц. Хайр дурлалын асуудал хүчтэй байна. Романтик оройн хоол төлөвлө. Хайр дурлалд дотносох боломжийг бүү алд. Оюун ухааны хөгжлөөс нандин дотоод мэдрэмж үүснэ.

НУМ 

Ажил хайж байгаа хүмүүс ярилцлагад ороход амжилттай байна. Гоо үзэсгэлэн гадаад үзэмж чухал биш. Сэтгэлийн амар амгалан байдал нь тааламжтай нийгмийн харилцан үйлчлэлийг үзүүлэх өдөр. Аливаад өөрийгөө өөгшүүлсэн байдлаар хандах гээд байна. Энэ нь өнөөдөр таны хувь хамгийн сайн үйл явдал юу вэ гэдгийг олж харахгүйд хүргэнэ. Хэрвээ та бизнес хийхээр төлөвлөж байгаа бол хамтын ажиллагаа маш том дэмжлэг үзүүлэх бололтой.

МАТАР 

Ямарваа нэгэн зүйлд дүгнэлт хийх, түүнийгээ шийдвэрлэхэд тохиромжтой өдөр. Өөрийгөө уулын оргил дээр байгаагаар төсөөл. Энэ нь өөрийн үүргийг цэгцэлснээр биелэх болно. Аюул ослоос болгоомжил. Яг юу гэж хэлэх гээд байгаа чинь тодорхой биш байвал тэмдэглэл бичээрэй.

ХУМХ 

Хайр дурлал агаарт байгаа тул өнөөдөр хэн нэгэн онцгой хүнтэйгээ хамт байх өдөр. Чимээгүй тайван орчин тааламжтай тохь тухтай байдлыг авчирна. Хэрвээ хайртай хүнтэйгээ зугаалахаар шийдсэн бол олон мянган адал явдлаар дүүрэн, үзэж харах юм ихтэй аяллын хөтөлбөр сонгохоос илүү амар тайван, хоёулханаа байх байдлыг бий болгоорой.

ЗАГАС

Өнгөрсний тухай бодон түүнээсээ суралцах нь ирээдүйд тохиолдох олон зүйлүүдэд зөв шийдвэр гаргахад тусална. Мэдлэгийнхээ хүрээг тэлэхийн хүсэж байгаа хүмүүс ном болон судалгааны материал уншаарай. Янз бүрийн мэтгэлцээн маргаанд оролцвол үр дүнд нь та сэтгэл ханамжтай байна. Хэрвээ та нэмэлт орлоготой болбол тэмдэглэхэд яагаад болохгүй гэж.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө