Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Өрнийн зурхай-12 орд

  Д.Отгонсүрэн 2019-07-19 1758

 2019/07/20

ХОНЬ 

Нэмэлт эрч хүчээр зорилгодоо хүрнэ. Шинэ харилцагч таны амьдралын үнэт зүйлийг өөрчилж чадна. Ганц бие хүмүүсийн хувьд хайр дурлалын араас хөөцөлдөх нь өөр сэдэлтэй байна. Хувийн төслөө амжуулж эхэлбэл боломжийн жижиг бизнес рүү орно. Санхүүгийн тооцоогоо сайн нягталж, өөртөө бизнесийн баталгаатай суурь тавьж байгаа гэдэгтээ итгэлтэй бай.

ҮХЭР 

Шинэчлэл хийхэд цаг үрж, сэтгэл зовоосон асуудлаас аль болох хол байж өөрийгөө чөлөөл. Өнөөдөр чөлөөт цагаараа бага насаа эргэн санах нь сайхан сэтгэгдэл төрүүлнэ. Таныг жаргалтай болгож чадах тийм л зүйлийг хий. Та эргэлзээн дунд байгаа ч битгий санаа зов. Ажлын салбартаа бяцхан өөрчлөлтийг хийх цаг нь болжээ.

ИХЭР 

Аливааг хийхээсээ өмнө төлөвлөгөөгөө дахин нэг хянаж шалгаарай. Учир нь өчигдөр сайхан санагдаж байсан зүйл тань өнөөдөр өөрчлөгдөж магадгүй. Өөрчлөлтөд муу зүйл байхгүй гэдэгт та итгэлтэй байх хэрэгтэй. Хамт ажилладаг ухаантай ахмад хүнтэй ярилцахаар цаг гарга, зөвлөгөө ав. Өөрийнхөө мэдлэгээ бусадтай хуваалц.

МЭЛХИЙ 

Эрүүл мэндэд таагүй өдөр. Амьдралын эрч хүч доогуур түвшинд байна. Бэртэж, гэмтэх, хордлого авах, архаг хууч өвчин хөдлөх магадлалтай. Хүнд хүчир ажил хийх нь сэтгэл санаанд хүнд дарамт авч ирж, уур бухимдлыг төрүүлнэ гэдгийг сана. Хөндлөнгийн хүний зүгээс түрэмгий авир гаргаж болзошгүй. Шөнө орой хүнгүй, харанхуй газраар ганцаар явахаас зайлсхий.

АРСЛАН 

Гэр бүл харилцаа нь асуудалтай байсан хүмүүс болон хоорондоо багахан зөрчилтэй байсан хосууд зөвшилцөлд хүрэх төлөвтэй. Энэ бүхэн нь тодорхой хэмжээний уучлал, өршөөлийг шаардах нь ойлгомжтой. Ахимаг насны хүмүүс биеэ сайн халамжил. Учир нь бэртэл гэмтэл авах магадлал өндөр байна. Гадуур гарах бол анхааралтай бай.

ОХИН 

Эв найртай бодол санаа маш их баяр цэнгэлийг авчирна. Таалагдсан зүйлээ хийхээр төлөвлө. Энэ нь чухал хэн нэгнийг сэтгэлд нийцүүлж магадгүй. Гэрээсээ гарч найз нөхдийнхөө гэрт зочил. Найзууд тань хэрэгцээт зөвлөгөөний гайхалтай эх сурвалж байна. Зарим хүмүүс сайн дурын ажилд оролцож магадгүй. Хэрвээ танд хэн нэгэн ашигтай бизнес санал болговол битгий гайх. Эсвэл та өөрийн санаагаа хэрэгжүүлж бизнесээ эхэлж болно.

ЖИНЛҮҮР 

Амьдралын эрч хүч өндөр түвшинд байна. Арилжаа наймаа хийх эрсдэлтэй үйл ажиллагаа явуулах магадлалтай. Зарим үед найз нөхөд ба нөлөө бүхий хамтрагчдаа найдаж болно. Хүмүүст өөрийн зөв гэдгийг итгүүлж чадвал таныг амжилтад хүргэнэ. Таны гэрлэн бүрхүүл ба бусдад нөлөөлөх чадвар хүчтэй байна.

ХИЛЭНЦ 

Сэтгэл хангалуун байх нь бүх зүйлд сайнаар нөлөөлнө. Болзоо, сүй тавих ёслол зэрэг үйл ажиллагаа таны төсөөлж байснаас өөр байх болно. Таны нигүүлсэнгүй сэтгэл давамгайлах ба энэ нь хүмүүст баяр баяслыг өгөх болно. Хэрвээ та ганцаардаж байгаа бол энэ нөхцөлд удаан байх хэрэггүй. Хайрын болзоо таны амьдралын бухимдуу, түгшүүртэй байдлыг үгүй болгох болно.

НУМ 

Олон төвөгтэй ярвигтай асуудалтай тулгарна. Үнэтэй зүйл худалдан авахаас зайлсхий. Өөрийн зөн совингоо дага. Бусдын хэлсэн зүйлд итгэж болохгүй, эс тэгвээс таны эрх мэдэл бусдын гарт орно. Хайр дурлалын хувьд саад гарч болзошгүй. Хэрвээ энэ нь хөрөнгө мөнгөний асуудлаас болсон бол бүх зүйл буруугаар эргэх болно. 

МАТАР 

Хэд хоног танд тохиолдсон аливаа таагүй, бүрхэг нөхцөл байдал арилна. Таны хандлага илүү ухаалаг болж, сонор сэрэмжтэй ажиллах бололтой. Завгүй байдал давамгайлна. Энэ өдөр та олон ажлыг зэрэг хийх хэрэг гарах тул чухал гэснээ тодорхойлон хамгийн түрүүнд хий. Өөрийн эрүүл мэнддээ анхаарлаа хандуул.

ХУМХ 

Өдрийн дэглэмээ шинэчлэх нь уйтгар, ядаргааг зэрэг тайлна. Та амьдралынхаа дараагийн алхмыг хийхээсээ өмнө өөртөө зорилго тавь. Ирээдүйн мөрөөдөл танд сайн сайхныг дуудан, сайхан амьдрах боломжийг нээнэ. Тиймээс та мэдлэг мэргэжлээ дээшлүүл. Ажил хэрэгтэй холбоотой аливаа саадыг бүү бод.

ЗАГАС 

Өдрийг сонирхолтой, үр бүтээлтэй өнгөрүүлэх нөхцөлүүд бүрдэх бололтой. Хайр дурлал, бүтээлч байдал, мөнгө санхүү зэрэг нь энэ өдрийн хөдөлгөх хүч болно. Зарим загасынхан өөрийн сонирхлоор хийх ажлаас сайн мөнгө олох боломж байна. Амралтын өдрийн уур амьсгал энэ ордныхны сэтгэл санаатай шууд холбоотой байх нь.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө