Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Өрнийн зурхай-12 орд

  Д.Отгонсүрэн 2019-07-20 6392

 2019/07/22

ХОНЬ 

Зорьсон зүйлийнхээ ард нь гарах эрч хүч хангалттай байна.  Мэдлэг боловсролоо сайжруулах зорилт тавьсан бол ядах юмгүй бүтэх болно. Зарим хүмүүст энэ цаг үе сайн нөхдийн хүрээлэлд байх нь юу юунаас чухал байна. Паспорт болон виз хүлээж байгаа аялагч нарт сайхан мэдээ дуулдах болно.

ҮХЭР 

Өнөөдөр болгоомжтой байхыг эрмэлз. Алдаа гарч болзошгүй бөгөөд бэрхшээл тохиолдох магадлал өндөр байна. Таны амьдралд орж ирсэн чухал хүнээс болж таны бодол санаанд чухал ажлаас татгалзах байдал төрж болзошгүй. Аливаа зүйлийг хэтэрхий их мөрөөдөх нь ирээдүйд урам хугарсан байдлыг учруулж болзошгүй.

ИХЭР 

Гэрээ, хэлэлцээр хийхэд тааламжтай өдөр. Гэхдээ гарын үсэг зурахаас өмнө бичиг баримтыг сайн шалгаж, нөхцөлүүдтэй нарийн танилц. Хүүхдүүдээ цаг гарга. Таны завгүй байгаад тэд бага зэргийн гунигтай байх бөгөөд тэднийг хөгжилтэй байлгахын тулд тохиромжтой алхмуудыг авч хэрэгжүүл. Ажлын байранд гэнэтийн өөрчлөлт гарч магадгүй.

МЭЛХИЙ 

Өөрийнхөө хир хэмжээнээс хэтэрсэн амлалт бүү өг. Өглөө эрт ажлаа эхлэх нь олон хүнд амжилт авчирна. Амар тайван байдал таныг анхаарлаа төвлөрүүлэхэд тусална. Хэрвээ бодол санаанд чинь ямар нэгэн хайр дурлалын тухай зүйл орж ирвэл аливаа зүйлийг бүтэлтэй болгох бат бөх суурийг тавиарай. Мөн мөнгөнд анхаарлаа хандуулах ёстой болж байна.

АРСЛАН 

Дотнын хүн эсвэл хамаатнуудтай холбоотой асуудал тулгарах магадлалтай. Энэ нь томоохон хэрүүл маргаанаар төгсөх тул ямар нэгэн арга хэмжээ авахынхаа өмнө үр дагаврыг нь тооцоол. Гэр бүлийн зөрчил сэтгэл тавгүйтүүлж улмаар эрүүл мэндэд нөлөөлж болзошгүй. Зөрчлийг намжаах чадвар яг энэ л үед хэрэгтэй.

ОХИН 

Бусдад уруу татагдалгүй, биеэ барих шаардлагатай болно. Төлөвлөсөн уулзалтуудаа хойшлуул. Ажил хэрэг ихээхэн эрч хүч шаардана. Байнгын ажил үүргээ өвөрмөц аргаар шийдвэрлэ. Амарч байгаа бол цагийг зуслан дээрээ ойд өнгөрөөхөд таатай. Цэвэр агаар танд ер бусын эрч хүч өгнө.

ЖИНЛҮҮР 

Ярихаасаа өмнө сайн бодвол энэ өдрийг та удирдаж чадна. Та элдэв асуудлаас өөрийгөө хамгаалж чадна. Бусдыг бодож та нууцыг задлахгүй тэвчээртэй бай. Ядаргаа тайлах массаж нь сайн эмчилгээ болох бөгөөд таныг их ажил амжуулахад тус болно. Ажлын зөрчилдөөнд өөрийгөө хяна. Харааж зүхэх хэрэггүй. Өөрийн зан чанар болон өөрт тохиолдсон зүйлээ харьцуул. Ингэснээрээ та өөрийнхөө талаар зөв төсөөллийг авч чадна.

ХИЛЭНЦ 

Зуны улиралд зориулан төлөвлөгөө зохио. Аар саар ажлаа ч амжуул. Таны бүхий л бизнесийн гэрээ хэлэлцээр урагш ахина. Үл ойлголцол үгүй болно. Хэсэг хугацааны ачааллын дараа та мэргэжлийн амьдралдаа ахиц гаргана. Ажлын өргөдөлд нааштай хариу авна. Хуучин андтайгаа холбоогоо сэргээнэ.

НУМ 

Амар амгалан өдөр таныг угтана. Энэ өдөр өөртөө таалагдсан зүйлийг худалдан авч, урам нэм. Дэлгүүр хэсэх нь нэг талаар таны санхүүг багасгах боловч нөгөө талаар таны өөрийн үнэ цэнийг нээнэ. Од гарагийн нөлөөгөөр хайр сэтгэл, хөгжил наргиантай холбоотой асуудлууд таныг ивээнэ. Та хайртай хүмүүс, үр хүүхдүүдтэйгээ дотно нөхөрсөг харилцаатай байхаас гадна өөрөө зугаацаж цэнгэн, цагийг таатай өнгөрөөнө.

МАТАР 

Та юу хийхээ хэн нэгэнд тайлагнах шаардлагагүй. Хэрэв таны орон зайд халдвал та дэлбэрэх болно. Тайван байхын тулд бусдад хамаг юмаа ярих хэрэггүй. Ажлын байрны эрүүл мэнд, аюулгүйн байдалд суралцах зэргээр өөрийн чадвараа ахиулах боломжууд ашигтай байж магадгүй. Энэ нь танд ухаан санаагаа соргог байлгахад туслах болно.

ХУМХ 

Өөрийнхөө мөрөөдөлд анхаарлаа хандуул. Хэдийгээр хүндхэн шийдвэр гаргах хэрэгтэй болсон ч амьдралдаа зоригтой шинэчлэл хийх талаар бодож эхлэх нь зүйтэй. Таны эрч хүчээ зарцуулаад байгаа зүйл ирээдүйгүй байж магад. Гэр бүлийн асуудал анхаарал сарниулж байх үед бухимдлаа ил гаргах хэрэггүй. Хол явчхаагүй байгаа дээрээ хайртай хүмүүсийнхээ үгийг сайн сонс. Гэр бүлийнхэнтэйгээ гадагшаа гарч үдшийг өнгөрөөх нь тааламжтай байдлыг үүсгэнэ.

ЗАГАС 

Хэрвээ ажил хэрэг замбараагүй байвал хатуу зэмлэлийн үг сонсож магадгүй. Энэ өдөр романтик байдал сайн зүйлсийг авчрах болно. Эртхэн унтаж өглөөг сэргэгээр угтаарай. Өөрийнхөө замд тохиолдсон бүх зүйлийг сайн хийснээр илүү сайн ирээдүйд хүрэхээс өөр арга байхгүйг ойлго. Ажил, амьдралын аль ч асуудалд чухал зөвлөгөө авах нь хамгийн тохиромжтой арга байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө