Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Өрнийн зурхай-12 2019/08/05

  Д.Отгонсүрэн 2019-08-03 4942

ХОНЬ 

Эрч хүчээр дүүрэн өдөр. Ямар нэгэн ажил дуусгах сүүлийн мөчид танд сэтгэл ханамж болон таатай мэдрэмж төрөх болно. Таны хүсэл эрмэлзэл эрч хүчийг нэмж зорилгодоо хүрэхэд дөхөм болно. Өнөөдөр зөвхөн зорилгоо харан, урагшаа тэмүүлэх хэрэгтэй.

ҮХЭР 

Ойрын үед холбогдоогүй хамаатан садангийн хүмүүстэйгээ холбоо барь. Дарамттай үед бүх зүйлийг мартан өөрийнхөө амьдралын бүхий л сайн сайхан зүйлийг бод. Хайр дурлал ойрхон байна. Бизнес эрхлэгч үхрийнхний хувьд өөрөөс нь мөнгө зээлсэн хүмүүсийнхээ араас хөөцөлдөж өрөө төлөх боломжит байдлыг нь хайж олох хэрэгтэй.

ИХЭР 

Аяллаар хол танихгүй газар явах гэж байгаа бол газрын зураг болон байрлал тогтоогч авч яваарай. Танихгүй газар төөрөх магадлалтай. Үнэт цагийг чинь алдагдуулна. Бусдын зөвлөгөө яг байгаа онохгүй. Ямар нэгэн зүйлд урам хугарах байдал зарим хүмүүст тохиолдож болзошгүй.

МЭЛХИЙ 

Өнөөдөр алдаа эндэгдэл авчрах яаруу сандруу үйлдэл хийж болзошгүй байна. Та ямар ч зүйлийг хийхээсээ өмнө бод. Таны эрүүл мэндийн асуудал сайжирна. Өөрийн сонгосон салбартаа онцгой чадвараа хүлээн зөвшөөрүүлэх болно. Одоогийн байр суурь танд өөрийгөө хүндлэх, бахархах урам зориг өгөх бололтой. Ажил хэргээ чанд үргэлжлүүлэн хий.

АРСЛАН 

Хувийн асуудалдаа гол анхаарлаа хандуулж хэт их ажиллахгүй байх нь зүйтэй. Өнгөрсөн үеийн гэм буруу болон  гомдол дургүйцлээ хаяж, урагшаа тэмүүлээрэй. Хувиараа бизнес эрхлэгч нарын ажил ашигтай байна. Гэхдээ гэнэтийн таагүй зүйл тохиож болзошгүй. Энэ орой цаг гарган чөлөөтэй байж сайн амраарай.

ОХИН 

Зохион байгуулалт сайтай байх нь өдөр бүр сонирхолгүй ажилд явдаг хүмүүст хэрэгтэй. Энэ байдлаа эргэн харах цаг болсон байна. Үнэхээр өдөр тутмын нэгэн хэвийн байдлаас залхаж байгаа бол энэ амтгүй зүйл дээр бага зэргийн амт нэмэх зорилгоор сонирхолтой зүйлүүдийг төлөвлөгөөндөө оруул. Эсвэл ажил тань таалагдахгүй байгаа бол ажлаа солих талаар бодож эхэл. Аливааг шинэлэг, бүтээлч байдлаар сэтгээрэй.

ЖИНЛҮҮР 

Өнөөдөр янз бүрийн үйл ажиллагаанд хамрагдана. Хэрвээ та үнэхээр хамгийн сайнаар хийвэл таныг шагнал хүлээж байна. Залуу хүмүүс урам зоригийг өдөөхөөс илүүтэйгээр анхаарлыг сарниулах зүйлд татагдана. Хэрвээ та үнэхээр амармаар байгаа бол чимээгүй амар амгалан газар очоод анхаарлаа төвлөрүүлэн суугаарай.

ХИЛЭНЦ 

Өөрийн цагаа зөв зохицуулж амсхий. Бүх үйл хэрэг сайнаар урагшилж эхэлнэ. Гэхдээ хууль эрхзүйн асуудал уур бухимдал үүсгэх болно. Өнөөдрийн гол үйл явдал харилцаа холбоонд сонирхолтой байх болно. Танд санаа зовох зүйл байхгүй бол ярилцах хүсэл тэмүүлэлтэй бай. Оройн цагаар та шинэ учирсан хайр дурлалаа тэмдэглэхийг хүсэх болно.

НУМ 

Эрүүл мэнддээ анхаарч, эрүүл хоол хүнс хэрэглэ. Дасгал хийж, байнгын хөдөлгөөнтэй байх нь чухал. Буруу хооллолт болон идэж уухаа хэтрүүлэх хандлагатай байна. Ажил дээр гарах хов жив, цуу ярианаас хол бай. Юу ч болж байсан та болох зүйл болдгоороо болж байна гэж ойлгоорой. Энэ өдөр уран бүтээлч хүмүүс  эрүүл сэтгэлгээтэй байж үр дүнтэй ажиллах болно.

МАТАР 

Өөрийнхөө мөрөөдөлд анхаарлаа хандуул. Хэдийгээр хүндхэн шийдвэр гаргах хэрэгтэй болсон ч амьдралдаа зоригтой шинэчлэл хийх талаар бодож эхлэх нь зүйтэй. Таны хүчээ зарцуулаад байгаа зүйл байгаа оноогүй байж мэднэ. Ялангуяа гэр бүлд асуудал үүсээд байх үед. Тийм учраас улам дордоогүй байгаа дээрээ хайртай хүмүүсийнхээ үгийг сайн сонс.

ХУМХ 

Эрч хүчтэй байх болно. Танд хүчтэй тэмцэгч зан чанар байна. Тэсвэр тэвчээр нь шалгалт туршилтыг давж гарах хүч өгнө. Гэхдээ өөрийнхөө хүч энергийг бүтэц зохион байгуулалттайгаар ашигла. Өнгөрч хаягдсан дурсамжаа та дахин амсахгүйн тулд алдаагаа ил байлга.

ЗАГАС 

Ойрын зорилгодоо хүрэх, хийж буй төслөө дуусгахад төгс өдөр байна. Завгүй байх ч та олон зүйлд хүрч чадна. Хэрвээ та өөр зүйлд оролцохгүй байвал хуримтлагдсан их ажлаа дуусгаж магадгүй. Шаргуу байдал болон үнэнч шударга байдлын төлөөсөнд нэр хүнд өснө. Гэхдээ хүн бүрийг өөрийнхөө талд гэж битгий найд. Хэрэв та гэр бүлийн үйл ажиллагаанд оролцвол од эрхэс сэтгэл санааны илэрхийллийг дэмжих болно.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө