Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Өрнийн зурхай-12  2019/08/04

  Д.Отгонсүрэн 2019-08-03 5493

ХОНЬ 

Бүтээлч сэтгэлгээ давамгайлна. Санхүүгийн үр өгөөж ихсэж дансан дахь мөнгөнийхөө тоог нэмэх боломж гарна. Гэхдээ мөнгөө их үрэхгүйгээр хөгжилтэй байх арга танд олдоно. Хувиа хичээсэн биш гэдгээ мэдүүлэхийн тулд бусдын хүсэл сонирхлыг эрхэмлэ. Ажлаас гадуур нийгмийн үйл ажиллагаа таныг хөгжөөнө. Ирэх ажлын өдрөөр эрч хүчтэй байхын тулд эрт унтаж амар.

ҮХЭР 

Танд урам өгч, сэтгэлийг сэргээж байдаг найзтайгаа та аль болох байнга хамт бай. Таныг ажил хэргийн хувьд чухал хүмүүстэй танилцуулах хэн нэгэнтэй холбоо тогтооно. Гэрийн эд хогшлоо өөрчилж, хэрэгтэй бол засвар хийх нь зүйтэй. Гэнэтийн үдэшлэгт явах нь маш хөгжилтэй байх болно. Карьераа өсгөхөд чинь түлхэц болох хүмүүстэй ч танилцана.

ИХЭР 

Бүтээлч зүйл хийхэд далд хүчээр дутагдана. Бодохоосоо өмнө ярих нь найз нөхөд түншүүдтэйгээ маргалдахад хүргэх тул болгоомжтой бай. Шийдвэр гаргах үед нарийн зүйлийг авч үзэх анхаарал үгүйлэгдэх бололтой. Хожим дахин шалгах нь нэмэлт ажил болон мөнгө үрэх болно. Хов ярианд өртөхөөс айж яарах хэрэггүй. Зарим зүйлийг анзаарахгүй байх нь сайн үр дүн авчирна.

МЭЛХИЙ 

Сайхан сэтгэл, өгөөмөр зан энэ өдрийн өнгө байна. Дотно харилцаанд өөрчлөлт орно. Эрх чөлөө, бие даасан байдлаас та татгалзаж чадахгүй. Танд хувь хүний хэрэгцээ болон ажил хоёрын хооронд тогтвортой байдлыг хадгалахад хэцүү санагдана. Гэвч тэвчээртэй бай. Зардал хэмнэн, мөнгөө хуримтлуулж байгаа таны бодол ил гарч ирнэ. Зөн совиндоо итгэвэл өөрийгөө сайнаар ойлгуулж чадна.

АРСЛАН 

Энэ өдөр та ойролцоо амьдардаг хөршүүд эсвэл ах дүүстэйгээ тохиролцоо хийхэд тааламжтай өдөр. Жирийн амралтын өдрийн дэглэмээсээ холдон сонирхолтой шинэ зүйлийг нээхэд цаг гарга. Чөлөөт цагаараа ойр дотнын хүнтэйгээ өдрийн цай уунгаа эсвэл гадуур хоол идэнгээ илэн далангүй ярилцах нь гэртээ юу болоод байгааг мэдэхэд тус болж гэр бүлийн харьцааг улам гүнзгийрүүлнэ.

ОХИН 

Мэрийлттэй хүнд амжилт өөрөө ирэх өдөр. Өнөөдөр хайр дурлал танд ихээхэн нөлөө үзүүлнэ. Хайрттайгаа хоёулхнаа оройн зоог барьж,  нэг нэгэндээ сэтгэл зүрхээ нээх нь юунаас ч илүү чухал байна. Зарим хүмүүс ажлын ачааллаас болоод өдөржингөө бухимдуу явах ч хайртынх нь халуун тэврэлт тэдний уур уцаарыг салхинд үлээсэн мэт л арилгана.

ЖИНЛҮҮР 

Өгөөмөр байдал нэр хүндийг өсгөж, сэтгэл хангалуун болно. Авьяас билэгтэй хүмүүс бүтээлч байж, зөгнөл төсөөлөл нэмэгдэнэ. Хайр дурлалын хувьд ганц бие залуус зүрх сэтгэлийн эзнээ хайхад тохиромжтой цаг. Мэдлэгийн хүрээгээ тэлж, ном уншин судалгаа хий. Нууцлаг асуудал илүү анхаарал татах өдөр болно.

ХИЛЭНЦ 

Энэ өдөр ямар нэгэн саад учрахгүй. Сэтгэл хангалуун байдал бүх зүйлд нөлөөлнө. Та хэн нэгэн хүний талаар онцгойлон бодно. Гэр бүлийн хэн нэгэнтэй гомдлоо тайлан, харьцаагаа сэргээх боломж танд олдоно. Та хулгайгаас болгоомжилж эд зүйлсээ найдвартай газар хадгал. Гэрээсээ хол газар аялах бол ар талаа найдвартай хүнд үлдээ.

НУМ 

Үнэт цагаа дэмий зүйлд зарцуулах хэрэггүй. Буруу зуршил мөнгөө хогийн саванд хийж буйтай адил зүйл. Гэрийнхэн тань энэ өдөр таны ууртай байгаагаас шалтгаалан хүндэтгэлийн үг сонсохгүй нь бололтой. Та энэ өдөр бурууг бодолгүй өөрийн үүргээ хичээнгүйлэн гүйцэтгэ. Хэрвээ танд их ачаалалтай долоо хоног байсан бол стрессээс гарахын тулд хоббигоо оролд.

МАТАР 

Хайр дурлалын амьдралд тань нэг бол эргэлт гарч, үгүй бол зогсонги байдалд орно. Өнөөдөр та бусдаас нэлээд хамааралтай байх ч таныг хичээсэн хичээгээгүй хүмүүс танд дуртай л бол хүрээлээд ирнэ. Харин хэчнээн хичээсэн ч нэг нэгнийгээ үзэж чаддаггүй хүмүүс байдаг. Өнөөдөр та тэднийг татахын тулд цуцалтгүйгээр хичээх хэрэгтэй.

ХУМХ 

Өөдрөг, өөртөө итгэлтэй байдлыг дэмжих алхам хий. Ажлын амжилт, эрч хүч танд байх болно. Боломжийг ашиглавал төвөгтэй байдлыг сайн тал руу эргүүлнэ. Ярихаасаа өмнө бодохгүй бол таны хурц хэл ам зөрчлийг үүсгэнэ. Сэтгэл хөдлөлөө хувийн харилцаандаа ч гэсэн сайтар хяна.

ЗАГАС 

Танд мөрөөдөл болон бусад анхаарал сарниулсан зүйлсээс болж цагаа дэмий үрж байна гэсэн бодол төрнө. Гэхдээ энэ өдөр хөгжим, яруу найраг зэргийг судлахад таатай. Найз тань тусламж гуйна. Та тэдний асуудлыг өөр өнцгөөс харвал туслах чадвартай байна. Гэр бүлийн үл ойлголцолд та сэтгэл ханамжгүй болно. Хуулийн асуудлууд шийдэгдэнэ. Үр дүн нь таны хүссэнээр болохгүй ч асуудлыг тань эцэс болгоно гэдгийг санаарай.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө