Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Автомашины улсын дугаарын УАА гэх шинэ серийн азын дугаар 30 саяд хүрч байна

  М.Ариунжаргал 2019-08-05 1892

Авто тээврийн үндэсний төвөөс УАА гэх автомашины улсын дугаарын  шинэ серийг өнгөрсөн сарын сүүлээр  задалж иргэдэд олгох ажлыг явуулж байгаа . Шинэ сери задарсантай холбоотойгоор дугаар олгох ажлыг хөнгөвчилж иргэдэд нээлттэй байдлаар   цахимаар олгож эхлэсэн.  Үнийн хувьд шинэ серийн бүх дугаарыг 7600 төгрөгөөр иргэдэд олгож байгаач алт мөнгөн болон азын дугааруудад шатлал тогтож 30 сая төгрөгт хүрч эхэлжээ.Цахим сүлжээнд 9999, 8888, 2222 зэрэг алтан дугаартай шинэ сери зарна гэх зарууд байршиж зөвхөн импортоор орж ирсэн шинэ машинд худалдаална энэ дугааруудыг эрхийнхээ хүрээнд олж авсан гэх болжээ.  Тиймээс уг дугааруудыг хэн гэгч эрхэм ямар байдлаар олж авч хэрхэн үнэ тогтоон худалдаалж байгаа нь анхаарал татаж байгаа юм. Хурган бизнес болоод байгаа энэ асуудлыг авто тээврийн үндэсний төв болоод холбогдох газрууд анхааралдаа авч  өндөр үнэд хүрч байгаа дугааруудаа дуудлага худалдаа явуулах замаар борлуулан эргээд авто тээврийн салбартаа хөрөнгө оруулах хэрэгтэйг албаны хүн хэлж байна. 

Шинэ сери задрахтай холбоотойгоор азын болон алтан дугаарыг цахимаар олгохоос гадна 9999,8888,7777 гэх мэт нийт 270 азын дугаар нь хүний оролцоогүйгээр ямар нэгэн санамсаргүй уналтаар өдөрт тодорхой тооны хязгаарлалттайгаар ашиглалтад гарна гэж мэдэгдэж байсан.

Харин цахим орчинд авто тээврийн үндэсний төвөөс шинэ программынхаа сүлжээг хааж байгаад азын дугаараа түүж байна гэх шүүмжлэл хөврөх болсон юм харин энэ асуудалд албаны хүн дараах тайлбарыг өгч байна

Улсын дугаарын шинэ серийг Айсинет гэх компанийн хийсэн систем өөрөө санамсаргүйгээр  270 азын дугаарт өөр өөрийн цаг өгч цаг нь дуусаад хэн түрүүлж харсан иргэн машины болон регистрийн дугаараа хийгээд захилах боломжтой байхаар програмчилсан гэнэ. Тиймээс хэн гэж эрхэм олон дугаар авч худалдаалах зар тараасан  асуудлаар авто тээврийн үндэсний төв тээврийн цагдаагийн газарт хандсан байна. Ямартай ч 2012 оноос хойш долоон жилийн дараа задарч байгаа автомашины улсын дугаарын шинэ серийг бизнес болгохгүй олгох зохицуулалт хэрэгтэй байсныг олон нийт шүүмжилж байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө