Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

БЭЭЖИН ХОТЫН “ДАСИН” ШИНЭ НИСЭХ БУУДАЛ ЭНЭ САРД НЭЭГДЭНЭ

  Б.Оюун 2019-09-06 80

Манай урд хөршийн нийслэл Бээжин хотноо баригдсан Дасин олон улсын нисэх буудал тун удахгүй бүрэн ашиглалтанд орж, агаарын үүд хаалгаа нээхэд бэлэн болжээ. Бээжингийн хамгийн том нисэх буудал болох Дасинд сүүлийн шатны үзлэг шалгалтууд хийгдэж, албан ёсны үйл ажиллагааны лицензээ авахад ойртсон байна.

Олон улсын шинэ нисэх буудал Хятадын нийслэл Бээжин хотоос өмнөд зүгт 46 км зайтай байрлаж байгаа юм. Дасин олон улсын нисэх буудлыг энэ сарын сүүлээр буюу 9-р сарын 30-нд ашиглалтанд бүрэн оруулахаар ажиллаж байна. Барилгын өвөрмөц хийц загвартай шинэ нисэх буудал нь “од” хэлбэрийн дүрстэй, энэ нь зорчин явагсдын бүртгэл болоод терминал хоорондын шилжилтийг амар хялбар болгож, хугацаа зарцуулалтыг багасгах давуу талтай гэнэ. “Од” хэлбэрийн барилгын хийц нь нисэх буудлын төв хэсгийн буулт суултын хэсгийг хамгийн алслагдсан байгууламжтай холбоход дээд тал 600 метрийн зайтай байхаар тооцоолжээ. Энэ нь бусад Ази, Европын адил түвшний нисэх буудлуудтай харьцуулахад хамаагүй бага цаг зарцуулахаар төлөвлөгдсөнөөрөө онцлог юм. Түүнчлэн Дасинд хамгийн богино хугацаанд зорчигсдын ачаа тээшийг хамгийн богино хугацаанд эздэд нь хүргэх схемтэй юм.

Дасин олон улсын нисэх буудал ашиглалтанд бүрэн орсноор жилд 45 сая зорчигчид үйлчлэх хүчин чадалтай байхаас гадна 2025 онд энэ үзүүлэлт 72 сая болж нэмэгдэх гэнэ.

Дасин нисэх буудлаар дамжуулан гадаад дотоодын 50 гаруй авиакомпани нислэгээ үйлдэж, Хятадад төдийгүй дэлхийд томоохонд тооцогдох агаарын зангилаа буудал болох нь ээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө