Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“ЧАНДРАЯН-2” ХӨЛГИЙН САРАН ДЭЭР БУУХ ОРОЛДЛОГО БҮТЭЛГҮЙТЖЭЭ

  Б.Оюун 2019-09-07 201

Энэтхэгийн сансрын агентлагийн хөөргөсөн гариг хоорондын “Чандраян-2” сансрын станц дэлхийн мөнхийн дагуул саран дээр буух оролдлого хийсэн ч бүтсэнгүй. “Чандраян-2” станцын модуль саран дээр заагдсан цагт амжилттай ойртсон ч харамсалтай нь буулт хийж чадаагүй байна.

Энэтхэгийн сансрын судалгааны байгууллага (ISRO) туршилт амжилтгүй болсон талаар мэдээлж, “Чандраян-2” хөлгийн модуль сарны гадаргуун дээр 2,1 км ойртсоны дараагаар харамсалтай нь хөлөгтэй холбоо тасарсан байна. Холбоо тасрах үед хөлөг саран дээр газардахад ердөө хэдхэн секунд үлдээд байжээ. Хэрвээ Энэтхэгийн сансрын станц саран дээр амжилттай буусан бол Энэтхэг улс саран дээр буусан 4 дэх улс орон болох байсан юм.

“Чандраян-2” хөлөг 8-р сарын 20-нд сарны тойрог замд орж, аяллаа үргэлжлүүлсэн байна. Улмаар Энэтхэгийн цагаар бямба гарагийн өглөө эрт “Викрам” нэртэй модуль хөлгөөс салж, сарны гадаргуун дээр буулт хийх ёстой байжээ. Бангалор дахь сансрын нислэгийг удирдах төвийн ажилтнууд сансрын хөлөг сарны гадаргуун дээр ойртох мөчийг дэлгэцэн дээр шууд ажиглаж, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди энэхүү түүхэн үйл явдлыг мөн тусгай шилэн дэлгэцээр харж байжээ.

“Викрам” модуль хөлгөөс салж, хурдаа хасах систем ажиллагаанд орсны дараагаар танхимд цугласан олон алгаа ташин, баяр хүргэж байсан ч удалгүй станцтай холбоо тасарсан байна. “Чандраян-2” хөлөгтэй холбоо тасарснаас хойш сансрын модуль амжилттай буусан эсэхийг мэдэх аргагүй болжээ. Энэтхэгийн сансрын агентлагийн тэргүүн Кайла-савадиву Сиваны ярьснаар сарны аппарат хэвийн горимонд буулт хийж байсан, ямар учраас гэмтэл саатал гарсныг тогтоохын тулд мэдээллийг боловсруулах шаардлагатай гэжээ.  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө