Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Өрнийн зурхай-12 орд

  Д.Отгонсүрэн 2019-09-07 9634

ХОНЬ 

Үл ойлголцол үүсэх магадлалтай. Эрч хүч амархан шавхагдах тул аливаа ажлыг хурдан, эрчимтэй хийхийг зорь. Та юу хүсэж буйгаа сайн мэдэх хүртлээ сонголт хийхээс татгалз. Аливаа хэцүү асуудлыг дараа долоо хоног хүртэл шийдэхгүй орхих нь зөв. Залхуу хандлага давамгайлах тул олон хүн идэвх зүтгэл гаргахын оронд бодолдоо автан, өдрийг өнгөрөөх бололтой.

ҮХЭР 

Аливааг зөв төлөвлөж чадвал мөрөөдөл биелэх болно. Тиймээс хийхийг хүсэж буй бүх зүйлийн талаар эргэцүүлэн бод. Хэрвээ та илүү зэрэг дээшлүүлэх боловсрол хүсэж байгаа бол интернэтийг ашиглан хэрэгтэй мэдээллийг ав. Энэ нь таны ирээдүйн ажил мэргэжлийн амжилтыг нэмэгдүүлнэ.

ИХЭР 

Та мөнгөө хадгалахаас илүү замбараагүй үрдэг зан гэр бүлийн маргааныг үүсгэнэ. Та орлого ба зарлагаа нарийн тооцоолж тэмдэглэл хөтлөх нь мөнгөө арвижуулах арга замыг олоход тусална. Хүүхдүүдтэй холбоотой нэлээдгүй зардал гарна. Та нэмэлт орлогын талаар бодох цаг болжээ.

МЭЛХИЙ 

Дотоод эрч хүчээ зөв зарцуул. Илүү үйлдэл таныг зорьсон замаасаа буцахад хүргэнэ. Нэр хүнд олох эрмэлзэл ба та өөрийгөө хамгийн шилдэг нь гэсэн бардам байдал дотнын хүмүүстэйгээ муудаж, сэтгэл тавгүй болоход хүргэнэ. Гэнэтийн таагүй явдлууд найз нөхөд удирдлагатайгаа харьцах харьцааг муутгана. Ердийнхөөс илүүтэйгээр биеэ барьж байхыг од эрхэс зөвлөж байна.

АРСЛАН 

Ажил амралтын хил хязгаараа арилга. Өөр зүйл хийх нь ажлын дараах сайн амралт болно. Өнөөдөр сэжигтэй ажиллагаа, зальтай борлуулагч танд асуудал авчирч магадгүй. Их мөнгөтэй холбоотой чухал шийдвэрийг энэ өдөр хэлэлцэх хэрэггүй. Бүх зүйл тодорхой болохыг хүлээ. Бусдын бүдүүлэг авир таныг бухимдуулна.

ОХИН 

Хэрвээ та шинэ орчинд ирээд байгаа бол олон нийтийн ажилд оролц. Тун удахгүй шинэ газраа удаан байсан мэт санагдаж эхэлнэ. Гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж байж ажлын болон хувийн асуудалдаа шийдвэр гарга. Хэрвээ та гэрлэх гэж байгаа бол ийм төрлийн шийдвэр гаргалт ирээдүйд сайнаар нөлөөлнө.

ЖИНЛҮҮР 

Өнөөдөр од эрхэс танд шинэ эхлэлийн дохио өгч байна. Шинэ найз нөхөдтэй болж дотносох боломж гарч ирнэ. Хамт олонтойгоо уулзах, олны цуглаанд оролцох зэрэг бүхий л үйл ажиллагаанууд таны хүрээг тэлнэ. Бүгдэд нь заавал оролц. Гэхдээ иймэрхүү уулзалт цуглаанд танд тохирохгүй, гай болохоор хүмүүс ч бас ирнэ шүү. Тиймээс хэлж ярьж байгаагаа анхаарч хэнд юу хэлэхээ сайн бодоорой.

ХИЛЭНЦ 

Сэтгэл ханамжтай, найрсаг харьцаа хэцүү асуудлыг хөндөхөд хүргэнэ. Хамтран ажиллагч тань таагүй авир гаргах нь таныг ядраана. Та энэ талаар шууд мэдэгд. Энэ үед та үнэ цэнэтэй асуудлыг хөндөнө. Шинэ арилжаа наймааны сүлжээ нээ. Та бизнес эрхлэх, хөрөнгө оруулах зэрэг асуудалд мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав. Зээл авах бол бодит нөхцөлийг тооцсон байх нь чухал.

НУМ 

Сайн найзууд болон итгэлтэй хүмүүс таныг баярлуулах болно. Танд зүг чигээ алдсан мэт мэдрэмж төрж магадгүй. Зөв асуудлыг сонгосноор танд сонирхолтой санаа төрөх болно. Та өөрийн чадвараа хөгжүүлэх хэрэгтэй бөгөөд танд шинэ боломж олдож магадгүй. Сонирхсон улсдаа аялах болон ажиллах боломж олдоно. Нууц амрагийн асуудал таныг сандаргаж магадгүй. Хайртай хүнтэйгээ хэтийн төлөвийн талаар ярилц.

МАТАР 

Од эрхэс оюун санааныхаа хязгаарт хүрэх боломж олгоно. Ухамсрыг зохицуулах гараг эрхэс таны дотоод сэтгэлд онцгой өөрчлөлт авчирч байна. Та өөрийн чадвараар сэтгэл татам, нууцлаг нэгэн болж чадна. Та гэр орноо ямар байх талаар бодох болно. Энэ үед бодит байдал болон зөгнөл хоорондох ялгааг мэдэх үед сэтгэлээр унахад хүрнэ. Эрүүл мэнд тааруу болж эмнэлэгт хэвтэж магадгүй. Та биедээ сайн анхаарал халамж тавьснаар хурдан илааршиж чадна.

ХУМХ 

Та энэ өдөр сэтгэлийн хөдөлгөөнтэй байх бололтой. Боловсролын асуудлууд чухал байна. Зарим нэг нь удаан хугацааны сургалтад хамрагдана. Хамаатан садан хадмуудтайгаа ярилцахдаа болгоомжтой бай. Учир нь нөхцөл байдал таны хяналтаас амархан гарах хандлагатай. Тиймээс магадгүй, та тэдэнтэй нөхөрсөг байдлаар харьцан, элдэв яриаг хязгаарлах нь зөв.

ЗАГАС 

Од гараг олон зүйлийг хийх урам зориг өгч байна. Хэрвээ танд удаан хугацааны турш хийхийг хүсэж байсан төлөвлөгөөгөө байвал заавал хэрэгжүүл. Амралтаар төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээс өмнө хайрттайгаа энэ талаар ярилц. Учир нь таны хийх гэж буй зүйлийг тэр таашаахгүй байж магад.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө