Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Цукерберг 2017 онд Америкийн бүх мужаар тойрохоо амлав

  М.Даваадулам 2017-01-04 339

Facebook сошиал сүлжээг үндэслэгч Марк Цукерберг жил бүр өөртөө ямар нэгэн зорилго тавьдаг. Энэ жил Америкийн бүх мужаар аялж дуусгахыг зорилгоо болгожээ. Мөн муж тус бүрт танилтай болно гэж шинэ жилийн амлалтандаа дурдсан байна. Цукерберг өмнө нь 356 миль зайд гүйх, хятад хэл сурах зэрэг зорилго тавьж байсан гэнэ. Бүх зорилгоо биелүүлж чадсан гэдгийг залуу тэрбумтан онцоллоо.

Цукербергийн хувьд 2017 оны зорилгодоо хүрэхийн тулд Америкийн холбооны 30 мужид очих ёстой. Америк оронтой илүү ойр танилцаж, өнцөг булан бүрт суугаа хүмүүсийн санаа бодлыг сонсох хэрэгтэйг өнгөрсөн оны үйл явдлууд ухааруулсан гэж Цукерберг өөрийн Facebook хуудсандаа бичжээ. Энэ постын доор аль хэдийнэ 11,000 коммент үлдээжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан