Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Дэлхийн бүх нисэх буудлын WiFi нууц үг

  М.Даваадулам 2017-01-04 1100

Компьютерын аюулгүй байдлын инженер, блог хөтлөгч Анил Полат хэрэглэгчдэд зориулан нэгэн “үнэтэй” мэдээлэл хуваалцаж байна. Түүний ажиллуулдаг WiFox интерактив газрын зургаар зочилсноор дэлхийн өнцөг булан бүр дэх нисэх буудлуудын утасгүй интернэтийн буюу WiFi кодыг мэдэх боломжтой. Түүнчлэн нисэх буудлын аль цэгт WiFi хамгийн илүү барьдагийг ч заажээ.

Газрын зургийг ашиглахад хялбар. Жишээ нь, та Ром хотыг зорихоор төлөвлөсөн гэж бодъё. Ром хотыг газрын зураг дээр олж, нисэх буудлаа сонгоно. Леонардо да Винчигийн нисэх буудал гэж сонгоод дарахад, Wi-Fi Casa Alitalia Lounge гэсэн нууц үггүй утасгүй интернэтийн сүлжээ, мөн Aviapartner01 гэх нууц үгтэй Aviapartner гэх сүлжээ байгааг харуулна.

Тус сайтын мэдээлэл тогтмол шинэчлэгддэг. Түүнчлэн iOS болон Android үйлдлийн системтэй ухаалаг утсаараа тус интерактив газрын зургийг ашиглах боломжтойгоороо давуу талтай.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан