Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ZTE компани нүдний хөдөлгөөнөөр удирддаг гар утас бүтээжээ

  М.Даваадулам 2017-01-05 1698

Ухаалаг төхөөрөмжийн нүүрэн талд суурилуулсан камер нь хүний нүдний хөдөлгөөнийг мэдэрдэг. Ингэснээр хэрэглэгч нүдээрээ утсаа удирдах боломжтой.

Гар утас, харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Хятадын хоёр дахь томоохон компани ZTE нүдний хүүхэн харааны хөдөлгөөн мэдэрдэг гар утас амжилттай угсарснаа зарлалаа. Энэ тухай Хятадын мэдээллийн “Сина” агентлаг дамжуулсан юм.

Гар утасны гадаргууг тусгай материалаар бүрсэн. Ингэснээр босоо гадаргуун дээр, жишээлэхэд, хананд бэхлэх боломжтой.

Гар утсаа нүдээрээ удирдсанаар хэрэглэгч амьдралаа хөнгөвчилнө. Жишээ нь, метронд нэг гараараа бариулаас барьж, нөгөө гараараа утсаа удирдах болдог. Ганц гараар утсаа удирдахад багагүй бэрхшээл гардаг гэж компанийн зохион бүтээгчид хэлж байна.

Төхөөрөмжийг туршилтын журмаар угсарсан. Техникийн шийдлийг бүрэн баталж, санхүүжилтийг шийдсэний дараа 2017 оны 9-р сард худалдаанд гаргаж магадгүй гэж ZTE компани мэдээллээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан