Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Машинаар хийсэн сүлд мод Гиннесийн номонд бичигдлээ

  М.Даваадулам 2017-01-06 3569

Шинэ жилийн үдэш Оросын Челябинск хотын “Трактор” мөсөн талбайн ойролцоох автомашины зогсоол дээр бүтээсэн сүлд мод ОХУ-ын Гиннесийн номонд бичигдлээ.

Сүлд модыг бүтээхэд 86 автомашин оролцжээ.

Харин сүлд модоо гэрэлтүүлэхийн тулд автомашин тус бүр их гэрэл болон аваарын гэрлүүдээ асаасан байна.

Өмнө нь Челябинск хотын автомашин сонирхогчид 2016 оны 5-р сарын 9-нд Ялалтын баяраар флэшмоб зохион байгуулжээ. 129 автомашин оролцсон арга хэмжээг мөн л Үндэсний дээд амжилтын номонд бүртгэсэн байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан