Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

74 дэх удаагийн “Алтан бөмбөрцөг” наадам эхэллээ

  М.Даваадулам 2017-01-09 508

Америкийн Лос-Анжелес хотод 74 дэх удаагийн “Алтан бөмбөрцөг” наадам эхэллээ. Наадам уламжлал ёсоор The Beverley Hilton зочид буудалд болж байна.

“Алтан бөмбөрцөг” наадмыг Америкийн NBC телевизийн шууд дамжуулж байгаа юм.

Энэ жилийн наадмын хөтлөгчөөр инээдмийн жүжигчин Жимми Фэллон ажиллаж байна. Тэрээр наадмын үеэр улс төрийн наргиа хийнэ, ялангуяа шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Доналд Трамптай холбоотой наргиан хийнэ гэж нэгэн ярилцлагынхаа үеэр хэлжээ.

Холливүүдэд бүртгэлтэй гадны сэтгүүлчдийн нийгэмлэгийн санал асуулгаар ялагчийг тодруулдаг “Алтан бөмбөрцөг” наадам нь нэр хүндийн хувьд “Оскар”-ын наадмын дараагаар ордог. Кино урлаг болон телевизийн урлагийн нийт хорь гаруй номинацид шилдгүүдийг тодруулан нэрлэдэг юм.

Энэ жил Америкийн найруулагч Дэмьен Шазеллын бүтээл “Ла Ла Лэнд” эмгэнэлт инээдмийн жанрын мюзикл хамгийн олон буюу долоон номинацид нэр дэвшиж байна. Харин Барри Женкинсийн “Сарны гэрэл” драм жанрын бүтээл зургаан номинацид өрсөлдөж байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан