Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“Алтан бөмбөрцөг” шагналын эзэд тодорч эхэллээ

  М.Даваадулам 2017-01-09 494

“Алтан бөмбөрцөг” шагналыг Райан Гослинг, Жастин Гурвич, Виоло Дэвис, Аарон Тэйлор-Жонсон нар хүртээд байна.

Канадын уран бүтээлч Райан Гослинг “Ла Ла Лэнд” кинонд бүтээсэн дүрээрээ “Инээдмийн болон мюзикл киноны шилдэг эрэгтэй дүр”-ийн шагнал хүртлээ.

Энэ номинацид:

- Коллин Фаррел /”Лобстер”/,

- Хью Грант /”Флоренс Фостер Женкинс”/,

- Жон Хилл /”Дайны ноход”/,

- Райан Рэйнолдс /”Дэдпүүл”/ нар тус тус өрсөлджээ.

Америкийн найруулагч Дэмьен Шазеллын “Ла Ла Лэнд” кинонд жазз төгөлдөр хуурч болон залуу жүжигчин бүсгүйн хайр дурлалын тухай өгүүлдэг байна. Тус бүтээл “Алтан бөмбөрцөг” наадамд хамгийн олон буюу 7 номинацид нэр дэвшиж байгаа юм.

“Ла Ла Лэнд” бүтээл түүнчлэн “Шилдэг хөгжим” номинацид ялалт байгуулж, “City of Stars” дуугаараа хөгжмийн зохиолч Жастин Гурвич “Алтан бөмбөрцөг” хүртжээ.

Шилдэг эмэгтэй туслах дүр

Америкийн жүжигчин Виола Дэвис “Алтан бөмбөрцөг – 2017” шагналын эзэн боллоо. Тэрээр “Хашлага” /”Fences”/ кинонд бүтээсэн дүрээрээр “Шилдэг эмэгтэй туслах дүр” номинацид ялалт байгууллаа.

Энэ номинацид:

- Наоми Харрис /”Сарны гэрэл”/,

- Николь Кидмэн /”Арслан”/,

- Октавия Спенсер /”Нуугдсан дүрс”/,

- Мишель Уильямс /”Тэнгисийн эрэг дэх Манчестер”/ нар тус тус нэр дэвшжээ.

Шилдэг эрэгтэй туслах дүр

Британийн жүжигчин Аарон Тэйлор-Жонсон “Алтан бөмбөрцөг – 2017” наадмын ялагч боллоо. Тэрээр “Шөнийн амьтад” триллер жанрын кинонд бүтээсэн дүрээрээр “Шилдэг эрэгтэй туслах дүр” номинацийн эзэн болжээ.

Энэ номинацид:

- Махершал Али /”Сарны гэрэл”/,

- Жефф Брижес /”Ямар ч үнээр хамаагүй”/,

- Дев Патель /”Арслан”/,

- Саймон Хелберг /”Флоренс Фостер Женкинс”/ нар тус тус өрсөлджээ.

Шилдэг энимэйшн

Америкийн Walt Disney студийн бүтээл “Зоотопиа” энимэйшн “Алтан бөмбөрцөг – 2017” наадмын ялагч боллоо.

Энэ номинацид:

- “Куб. Самурайн домог” /”Zootopia”/,

- “Моана” /”Moana”/,

- “Хулууны амьдрал” /”My Life as a Zucchini”/,

- “Амьтдын дуу” /”Sing”/ зэрэг бүтээл тус тус өрсөлджээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан