Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хятадад онгоцны үйлчлэгчдийг хэрхэн бэлтгэдэг вэ?

  М.Даваадулам 2017-01-10 3442

Хэрэв та Хятадын иргэний агаарын тээврийн компанийн онгоцоор зорчвол танд кофе аягалах үйлчлэгч бүсгүйчүүдийг сайтар ажиглаарай. Тэдний ялдам инээмсэглэл, цэх нурууны ард олон цагийн дасгал сургуулилт нуугдаж байдаг юм.

Хятадад онгоцны үйлчлэгчдийг хэрхэн бэлтгэдэг талаарх мэдээлэл хүргэе.

Сычуанийн Иргэний агаарын тээврийн коллежийн эдгээр оюутнууд бол ирээдүйн онгоцны үйлчлэгчид. Тэд амандаа энгийн нэг модон савх зууж, ялдам инээмсэглэхэд суралцана. Толгой дээрээ сэтгүүл тогтоох мөн л амаргүй. Ингэснээр нуруугаа цэх байлгаж сурдаг.

Бас нэгэн дасгал: охидууд савтай цэвэр ус толгой дээрээ тогтоогоод гурван минут зогсох ёстой.

Зөв зохистой зогсож сурахын тулд ирээдүйн онгоцны үйлчлэгч бүсгүйчүүд хоёр хөлийн өвдөг хооронд бичгийн цаас хавчуулан зогсдог.

Нислэгийн ёсзүйн хичээл дээр онгоцны үйлчлэгч нислэгийн үеэр авч болох бүхий л байрлалыг сургуулилж, зөв зохистой харагдахад суралцана.

Аюулгүй байдлыг ч орхигдуулсангүй. Күнг-фү, таэквондогийн тусгай хичээлүүд ч ордог байна.

Гардан тулааны зарим хичээл задгай талбайд болдог. Онгоцны үйлчлэгчдийн хичээл гэхээс илүүтэй цэргүүдийн бэлтгэлийг санагдуулах мэт.

Охид бүсгүйчүүд түүнчлэн хүйтэн мэстэй халдлагыг таслан зогсоох зэрэг сургуулилт хийдэг. Төгсөлтийн шалгалт амаргүй. Ирээдүйн онгоцны үйлчлүүлэгчид нэг гараараа шавар тавгийг нэг цохилтоор хагалах ёстой.

Нислэгийн үеэр гэмт этгээдийг хэрхэн аюулгүйжүүлэх тухай ч тусгай хичээл ордог байна.

Зорчигчдын тав тух, аюулгүй байдлыг хангахын тулд эдгээр ялдам бүсгүйчүүд удаан хугацааны, хүнд бэлтгэл сургуулилтыг даван гардаг байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан