Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

61 настай фотомодель загварын ертөнцийг шуугиулж байна

  М.Даваадулам 2017-01-17 9762

Ясмина Росси өдгөө 61 настай. Тэрээр саяхан нэгэн усны хувцасны сурталчилгаанд тогложээ.

Загвар зохион бүтээгчид хэт тачаангуй байдлаас зайлсхийж эмэгтэй хүний дотоод мөн чанар, байгалийн үзэсгэлэнг тодотгохыг зорилгоо болгожээ.

Энэ зорилгод Ясмина Росси төгс зохицсон байна.

“Энэ эмэгтэйгээс эрч хүч цацарч, эрүүл төгс харагдаж байна. Тэрээр өөртөө итгэлтэй, зүгээр л төгс” гэж загвар зохион бүтээгчид хэлжээ.

Ясмина Росси хүүхдүүд нь өсч, биеэ даан тусдаа амьдралтай болсны дараа 40 нас гарсан хойноо загварын ертөнцөд хөл тавьжээ.

Ясмина Росси гурван дүрэм баримталдаг гэнэ. 1-рт, өөрт таалагдсан зүйлээ хийж хүссэнээр амьдрах. 2-рт, эрүүл зөв хооллолт, аль болох жимс ногоо, загас хүнсэндээ түлхүү хэрэглэх. 3-рт, арьс болон үсээ байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр зөв зохистой арчлах.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан