Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

84 насандаа яг л түүн шиг харагдахыг бүх бүсгүйчүүддээ хүсье!

  М.Даваадулам 2017-02-06 6364

Энэ бол Кармен Делль Орефиче. Тэрээр 84 настай. Өнөөдөр ч загвар өмсч, нэр хүндтэй сэтгүүлүүдэд зургаа авахуулсаар. Мөн олон улсад танигдсан томоохон компаниудын нүүр царайгаар ажиллаж байна. 

© pinterest  

Түүний гоо сайхан, залуу төрхийн нууц маш энгийн. Тэрээр нойр сайн авч, усанд сэлэлтээр тогтмол хичээллэдэг. Мөн хөгшрөхөөс айх биш бодит байдал болгон хүлээн авдаг. Кармен гоо сайхны мэс засал хийлгэсэн гэдгээ нуудаггүй. Гэхдээ дан ганц гоо сайхны мэс засал хангалтгүй. Хүн гадаад бие цогцос болон бодол санаагаа аль алийг нь цэгцтэй байлгах ёстой гэж ярьж байна. 

© huffingtonpost  

Кармен 15 насандаа загварын ертөнцөд хөл тавьжээ. Анх Vogue болон Harper's Bazaar сэтгүүлүүдэд зургаа авахуулснаас хойш, энэ салбараас хөндийрөлгүй 70 жил болжээ. Бүр хамгийн он удаан жил загварын тайзнаа алхаж буй эрхэм болж Гиннессийн дээд амжилтын номонд ч нэрээ мөнхөлсөн байна. 

© liveinternet  

85 насныхаа ойн босгон дээр Делль Орефиче Америкийн нэртэй New You сэтгүүлд илэн далангүй ярилцлага өгчээ. "Хоолны тал дээр би мэргэжилтэн. Сексийн тал дээр ч мөн адил" гэж хүлээн зөвшөөрсөн байна. Делль Орефичегийн сэтгэл хөдлөл нь Итали гаралтай түүний эцгээс өвлөгджээ.

© pinterest   ©    

© weheartit  

"Би үнэхээр гайхалтай амьдрал туулсан. Тэтгэврийн дэвтэрнийхээ цээж зургийг Норман Паркинсоноор авахуулсан тийм ч олон эмэгтэй байдаг гэж би бодохгүй байна" гэжээ. Бүр Сальвадор Дали ч Карменыг өөрийн охин тэнгэр гэж нэрлэж байсан удаатай. 

© novini   ©    

© guinness-records  

Кармен 100 наслахыг хүсдэг гэдгээ огт нуусангүй. Эцсийн амьсгал хүртлээ тайзан дээр, өндөр өсгийт дээр алхана гэж ярьж байна. 

© straitstimes  

Энэ гайхалтай, хүчирхэг эмэгтэйгээр бахархахгүй байхын аргагүй. Түүнд эрүүл энх, урт удаан наслахыг хүсье. Хүн өөртөө итгэх хэрэгтэй, наснаасаа айж ичих хэрэггүй, амьдралын хором мөч бүрээс таашаал авах нь амьдралын баяр баясгалан, аз жаргал гэдгийг Кармен олон арван жилийн туршид дэлхий дахинд батлан харуулж байна. Залуу насны нууц нь өөртөө итгэлтэй, сэтгэл өөдрөг байдал юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан