Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Дэлхийн хамгийн “бүдүүн” эмэгтэй 500 кг жинтэй

  М.Даваадулам 2017-02-14 9730

Дэлхийн хамгийн хүнд жинтэй эмэгтэй бол Иман Ахмад Абдулати. Тэрээр Египетийн Александрия хотод амьдардаг.

Хүн ийм өндөр жинд хүрч болох уу? Хөдөлж ч чадахгүй энэ хүн жингээ хасч чадах уу?


Александрия хотод амьдардаг 36 настай энэ эмэгтэй бараг 5 центнер жинтэй. Илүүдэл жин нь өвчинтэй холбоотой. Эмэгтэй цус харваж, хөдөлж чадахгүй болжээ. Ингэснээр хөдөлгөөний дутагдлын улмаас хэт жин нэмсэн байна.

Өөхлөх өвчний эсрэг мэс заслаар мэргэшсэн Энэтхэгийн Мумбай хотын эмч Муффазал Лакдавала бүсгүйд туслахаар шийджээ. Египет бүсгүйд виз олгох ажлыг харин Энэтхэг улсын Гадаад хэргийн сайд хариуцан ажилласан байна.

Эмэгтэйг өнгөрсөн бямба гарагт ачаа тээврийн онгоцоор Египетээс Энэтхэгт хүргэжээ. Эмчилгээ сар гаруй үргэлжлэх гэнэ. Энэ хугацаанд хэд хэдэн мэс засал хийж, эрчимт эмчилгээ ч хийх юм.

Харин эмчилгээний төлбөрийг change.org цахим хаягаар сайн дурын үндсэн дээр цуглуулж байгаа гэнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан