Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ашигладаггүй тээврийн хэрэгслээ бүртгэлээс хасуулаарай

  Б.Уянга 2017-02-17 713

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлбөрийн ажил эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн Татварын газраас дүүргүүдийн татварын хэлтэс, Техникийн хяналтын үзлэгийн төвүүд, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд дэх  татвар хураалтын үйл ажиллагаатай танилцаж байгаа юм. Нийслэлийн Татварын газрын байцаагч нар өнөөдөр Баянзүрх дүүргийн 20-р хороонд ажиллалаа.

БЗД-ийн татварын хэлтсийн байцаагч О.Баяр-Од “Манай дүүрэгт идэвхтэй хөдөлгөөнд оролцож байгаа 100 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Өнгөрсөн сард 40 мянга орчим тээврийн хэрэгслийн эзэмшигч татварт хамрагдах ёстой байсан. Өнөөдрийн байдлаар 30 хувьтай явж байна. Харин энэ сард 2 болон 7-оор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид татвараа төлөх ёстой. Мөн 1, 6-аар төгссөн дугаартай жолооч нар энэ сардаа багтаад татвараа төлсөн тохиолдолд ямар нэгэн торгуульгүй байгаа. Харин гуравдугаар сараас хуульд заасны дагуу арга хэмжээг авах болно” хэмээв.

Баянзүрх дүүргийн 20-р хороонд 2124 авто машин бүртгэлтэй байдаг аж.  Авто машины татвар хурааж эхэлснээс хойш идэвхтэй ажиллаж дүүрэгтэй тэргүүлж байгаа гэдгийг хорооны засаг дарга хэлж байлаа.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан