Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Английн Хатан хаан яагаад цүнх барьдаг вэ?

  М.Даваадулам 2017-03-07 7479

Английн Хатан хаан 2-р Элизабет яагаад цүнх барьдаг вэ? гэж та эргэцүүлж байсан уу?

Тэгвэл бид танд Хатан хааны багахан нууцыг дэлгэж байна.

Хатан хааны хувийн намтар бичигч Салли Беделл Смитийн хэлснээр, Хатан хааны цүнхэнд жижиг толь, уруулын будаг, үзэг, гаатай үрэл болон ойрын харааны шил үргэлж явдаг гэнэ. Харин ням гараг бүр сүмийн мөргөлд очихдоо сүмд өргөх мөнгөн дэвсгэрт авч явдаг байна.

Тэгвэл эмэгтэйчүүдийн гоёл болсон цүнхийг Хатан хаан бас нэгэн өөр зориулалтаар авч явдаг. Өөрийн албаны хүмүүстээ тухайн арга хэмжээг яаралтай орхих шаардлагатай байгаа зэрэг дохио өгдөг байна.

  • Хэрэв аливаа арга хэмжээн дээр хүнтэй ярилцаж байхдаа Хатан хаан цүнхээ нэг гарнаасаа нөгөөд шилжүүлбэл яриагаа түргэн дуусгах хүсэлтэй байгаа дохиог албаны хүмүүстээ өгдөг байна. Гэхдээ үүнийгээ маш анзаарагдахааргүй хийдэг. Жишээ нь, хэн нэгэн дөхөж очоод “Кентерберийн хамба ламтаан, тантай уулзах чин хүсэлтэй байна” гэх зэргээр ярианы сэдвийг өөрчилж, Хатан хааны ярилцаж буй тухайн хүний анхаарлыг сарниулдаг байна.
  • Хэрэв Хатан хаан цүнхээ хоолны ширээн дээр тавибал, тухайн арга хэмжээг 5 минутын дотор дуусгах зарлиг буулгаж байна гэсэн үг.
  • Харин цүнхээ шалан дээр тавибал, тухайн арга хэмжээ, ярилцлага огт сонирхолгүй байгааг илтгэж, мөн л өөрийг нь тус арга хэмжээнээс авч гарах дохио илгээдэг байна.
  • Харин хуруун дахь бөгжөө эргүүлвэл албаны хүмүүстээ “яаралтай аврах” дохио илгээж байна гэсэн үг.

 

Нүүр зураг: depositphotos.com 
Эх сурвалж: 
mentalfloss

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан