Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

14,000 жилийн настай арслан зааны ясыг музейд байрлуулна

  М.Даваадулам 2017-03-14 1055

Мексикийн археологичид 14,000 жилийн настай арслан зааны ясыг музейд байрлуулахаар бэлтгэж байна. Олдворыг өнгөрсөн зун нийслэл Мехико хотоос холгүй олсон юм.

Археологичидын тогтоосноор олдвор нь 20-25 настай арслан зааных байжээ. Мөн тус амьтанг хүн агнасан байж болзошгүй гэх таамгийг эрдэмтэд дэвшүүлээд байна. Учир нь амьтны ясан дээр чулуугаар цохисон мөр үлджээ.

Мексикийн Үндэсний археологи, түүхийн хүрээлэнгийн судлаач Луис Кордобагийн хэлснээр нийслэл Мехико хотоос холгүй янз бүрийн нас, хэмжээтэй 50 гаруй арслан зааны араг яс олдсон байдаг. Эртний амьтад одоогийн Мехико хотын ойр орчимд нутагладаг байсан гэх таамгийг мөн дэвшүүлээд байна.

Арслан заан нь 5,5 метр өндөртэй, 10-12 тонн жинтэй байсан гэж судлаачид үздэг. Хамгийн сүүлийн арслан заан одоогоос 10,000 жилийн өмнө үхэж үрэгджээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан