Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Энэ бол Тао. Тэрбээр 98 настай, дэлхий дээрх хамгийн өндөр настай йогийн багш

  М.Даваадулам 2017-04-10 7089

Тао Порчон-Линч нь 2012 онд Гиннессийн дээд амжилтын номонд "дэлхий дээрх хамгийн өндөр настай йогийн багш" хэмээн бүртгэгджээ. Одоо харин тэрбээр 98 настай. Хэдий 100 нас дөхөж байгаа ч эрүүл саруул төдийгүй бусдад йогийн эрдмээсээ хуваалцсаар явна. 

Тао Энэтхэгт өсчээ. 8 настайдаа далайн эрэгт бясалгал хийж буй хөвгүүдийг хараад йогийн эрдэмд суралцах болсон байна. Хэдий тухайн үед йог бол зөвхөн эрчүүд, хөвгүүдийн хичээллэдэг зүйл гэж гэр бүлийнхэн, төрөл төрөгсөд нь дургүйцсэн ч, Тао өөрийн зорилгоосоо ухраагүй гэнэ. 

© thetaoexperience  

Тао загвар өмсөгч, жүжигчин, бүжигчнээр Америк болон Европт ажиллаж, Холливүүдэд анхныхаа йогийн багштай учирчээ. Йогоор 5 жил хичээллэсний дараа Тао өөрийн карьераа өндөрлөж, йогоор хичээллэхэд бүх зүйлээ зориулжээ. 10 жилийн дараа йогийн багшаар ажиллах болж, хожим Нью-Йоркт өөрийн йогийн сургуулийг байгуулжээ. 

© taoporchon-lynch.com  

Тао 83 насандаа таазандаа бэртэл авсан байна. Эмч нар дахин йогоор хичээллэхгүй байхыг зөвлөжээ. Гэвч Тао бясалгалаа орхисонгүй, бүр цэнгээнт бүжгийн дугуйланд ч бүртгүүлжээ. 

© thetaoexperience  

"Нас бол тоо. Би насанд биш, харин эрч хүч, чадалд итгэдэг" гэж Тао бусдын асуултад хариулах дуртай. Тао өнөөдөр харин өдөр бүр бүжиглэж байна. Тэрээр бүжгийн хоёр хамтрагчтай. Тэдний хамт бүжгийн олон тэмцээн уралдаанаас медаль, батламж хүртэж байжээ. 

© thetaoexperience.com  

Дотоод хүч, сэтгэлийн тусламжтай хийж болохгүй зүйл гэж энэ дэлхий дээр үгүй гэдэгт Тао Порчон-Линч итгэлтэй байна. Харин түүний амьдрал бол үүний нэг баталгаа юм. 

Эх сурвалж: taoporchonlynchthetaoexperience

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан