Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Элдэв дасгал хийлгүй гэдэсний хий, хөөнгө арилгах хялбар 3 арга

  М.Даваадулам 2017-04-29 30808

Гэдэс урагшаа түрж, хийгээр дүүрэх нь хэвийн үзэгдэл. Учир нь энгийн үед хүний биеийн ходоод болон гэдэсний 1 литр хэмжээтэй эзлэхүүнд хий дүүрсэн байдаг. Өөрөөр хэлбэл ходоод болон гэдэсний тал хувь хийгээр дүүрсэн байдаг гэсэн үг.

Ходоодонд яагаад хий үүсч, хуримтлагддаг вэ? Хоол унд боловсруулах үүрэг бүхий бактери, микро орчны үйл ажиллагааны нөлөөгөөр ийнхүү хий үүсдэг байна. Таны ходоод гэдэс хоолыг хэдий чинээ "хүндрэлтэй" боловсруулна, төдий чинээ их хий үүсч хуримтлагдана. 

Тэгвэл гэдэс хөөж, хий дүүрэхээс сэргийлэх, энэ зовиураас ангижрах төдийгүй ходоод, ходоод, гэдэсний үйл ажиллагааг сайжруулах хялбар аргуудыг зөвлөж байна .


Арга № 1. Энэхүү цэгт иллэг хийснээр, ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжиж, хий үүсч, хуримтлагдахаас сэргийлнэ

Дээрх зурган дээр харуулсан шиг хүйснийхээ дээр гараа алгаар нь байрлуулна. Тухайн цэг хүйснээс тань дээш дөрвөн хуруу зайтай байрлах болно. Зурган дээр харуулсан шиг нар зөв 2-3 минутын турш иллэг хийж, дараа нь мөн адил 2-3 минутын турш нар буруу иллэг хийгээрэй. Хэрэв та энэхүү иллэгийг зөв хийсэн бол таны аманд исгэлэн зүйл амтагдаж, шүлсний ялгарал ихэснэ. 


Арга № 2. Энэхүү иллэг нь шингэний ялгарлыг дэмжиж, ходоодны зовиурыг намжаана

Энэхүү цэг нь таны хүйснээс дээш 2 хуруу зайтай байрлана. Хүчтэй дарж, иллэг №1-тэй адил 2-3 минутын турш нар зөв, дараа нь 2-3 минутын турш нар буруу иллэг хийнэ.


Арга № 3. Энэхүү иллэг гэдэсний үйл ажиллагааг дэмжиж, хоол боловсруулах ажиллагааг дэмжинэ

Зурган дээрх харуулсан шиг гараа алгаар нь хүйснийхээ доор байрлуулна. Хүйснээс доош 4 хуруу зайтай, ядам хуруун доор тухайн шаардлагатай цэг байрлах болно. Энэхүү цэгт мөн л нар зөв болон нар буруу тус бүр 2-3 минутын турш иллэг хийнэ. Хэрэв иллэгийг зөв хийвэл гэдэсний тань хий гадагшлах болно.

 

Эх сурвалж: BBCAsian Beauty SecretsNCBI

Зураг: AdMe

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан