Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

"ХАЙРЫН ХАНА"

  М.Даваадулам 2017-05-04 2090

40 хавтгай дөрвөлжин метр хэмжээтэй энэхүү “хайрын” хана Францын нийслэл Парис хотын Монмартре дүүргийн Жан Риктюсийн өргөн чөлөөнд байрладаг.

Ханыг 2000 онд уран бичээч Федерик Барон, зураач Клэр Кито нар санаачлан бүтээжээ. “Хайрын” ханан дээр “БИ ЧАМД ХАЙРТАЙ” гэдэг үгийг дэлхийн 250 гаруй хэлээр 311 удаа бичсэн байдаг аж. Тэдгээр дунд монголоор бичсэн ч бий.

Энэхүү хана нь лаваар өнгөлсөн 612 жижиг хавтангаас бүрдэж буй. Хавтан тус бүр 21*29.7 см буюу А4 цаасны хэмжээтэй.

Харин ханан дээрх улаан дүрснүүд “эмтэрсэн” зүрхний хэлтэрхийг илтгэдэг байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан