Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хятадын хамгийн “бүдүүн” эр ходоодныхоо 80%-ийг тайруулжээ

  М.Даваадулам 2017-05-13 9991

220 кг жинтэй Хятадын иргэний тухай сүүлийн өдрүүдэд сошиал ертөнцөд шуугиж байна. Хубэй мужийн Ухань хотын иргэн 26 настай Хуан Тао 220 кг жинтэй. Тэрээр жин хасахын тулд хамгийн хүнд хэцүү мэс засал хийлгэхээр зоригложээ.

Хуан Тао багаасаа жингийн илүүдэлтэй байжээ. 9 настайдаа 100 кг жинтэй байсан байна. Өсвөр насандаа Хуан Тао олон сарын туршид хоолны дэглэм барьснаар жин нь хоёр дахин буурчээ.

Гэвч хоолны дэглэмээ зогсоосноор эргээд огцом жин нэмсэн гэж “Чэнду жибао” сонинд бичжээ.

2017 оны 2-р сард Хуан Тао ухаан алдаж, хэд хоногийг комын байдалд өнгөрүүлжээ. Хэт илүүдэл жин ухаан алдах шалтгаан болсон байна. Тухайн үед Хуан Тао 270 кг жинтэй байжээ.

2-р сард Хуан Тао жингээ хасахаар мэс засалд орж, 50 кг хассан байна. Гэвч ингээд зогсохыг яарсангүй. Дахин хүнд мэс засалд орохоор зориг шулууджээ.

Энэ сарын 11-нд Чэнду хотын нэгэн эмнэлэгт Хуан Тао дахин хагалгаанд орж, эмч нар түүний ходоодны 80%-ийг тайран авчээ.

Хуан Тао дахин хоёр мэс засалд орно. Ингэснээр 110 кг жинтэй болох юм.

БНХАУ-ын Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн үндэсний хорооноос өгсөн мэдээллээр, Хятадад 10 эрэгтэй тутмын нэг нь илүүдэл жинтэй байна.

Нийгэмд тархсан өвчлөлийн эсрэг тэмцэх кампанит ажлыг Хятадын Xian Jingtian Investment Consulting компани эхлүүлж, ажилтнууддаа 1 кг жин хасах бүрт нь 100 юанийн урамшуулал өгөх болжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан