Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хүнснээсээ нэг л орц хассан 70 настай Австрали бүсгүй

  М.Даваадулам 2017-06-01 47030

Урин дулаан зун цаг ирж, наран шарлагын газрыг зорих хугацаа дөхөх тусам, эсвэл зүгээр л амьдралынхаа туршид бид төгс бие галбиртай болохыг хичээдэг. Тэгвэл хоол хүнснээсээ нэг л орц хассанаар өөрийн хүссэн бие галбираа олж, олон жилийн туршид гоолиг бие галбираа хадгалах боломжтой гэвэл та итгэх үү?

Бид та бүхэнтэй 70 настай Австрали бүсгүй Каролин Хартцын нууцаас хуваалцаж байна. 

Каролин Хартц ирэх 7-р сард 70 нас хүрнэ. Тэр дөрвөн ч ач, зээтэй. Гэвч түүнийг гаднаас харсан хэн ч болов 70 насны босго шүргэж яваа гэж төсөөлөх ч үгүй. Бүр эмээ болсон гэдгийг ч таамаглахгүй болов уу. 

Төгс бие галбиртай болох нь маш энгийн, мөн хялбар гэж Каролин үзэж байна. Ходоодондоо орж буй хоолыг юуны түрүүнд хянаж, хоёрдугаарт, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийхийг нэгэн ярилцлагадаа зөвлөжээ. 

© news.com.au  

Тэрээр өөрийн насаар аливаа зүйлийг зөвтгөхөөс татгалздаг. Каролин 70 насны босгон дээр талбайн теннисээр дахин хичээллэж эхэлжээ. 

© news.com.au  

Түүний төгс бие галбирын нууц маш энгийн: 30 жилийн өмнөөс тэрээр өглөөний цайндаа чизкейк идэхээс, өдрийн хоолонд жигнэмэг болон бусад амттан идэхээс татгалзаж, хоолноосоо цагаан элсэн чихэр хасчээ. Чихрийн шижин өвчний улмаас ийнхүү хоолондоо хязгаарлалт тогтоосон байна. 

Ийнхүү дэглэм барьж эхэлснээс нэг жилийн дараа гэхэд Каролины бие организм бүрэн сэргэж, цусан дахь сахарын хэмжээ нь ч хэвийн хэмжээнд хүрчээ. Гэхдээ энэ хэмнэлээрээ үргэлжлүүлэн амьдрахаар шийдсэнээр, өнөөдөр 70 нас хүрч байгаа ч, хоёр дахин залуу харагдаж байгаа юм. 

 

Каролин түүнчлэн бие галбиртаа "хор болгохгүйгээр" хэрхэн амттан идэх арга ч олжээ. Тэрээр сахар орлуулагчийн үйлдвэр байгуулсан байна. Ингэснээр өөрийн дуртай амтат бялуугаа дахин идэж, амтлах боломж өөртөө болон бусдад ч олгожээ. 

Каролин мэдээж хоол хүнсэндээ анхаарахаас гадна хоногт 8 цаг унтаж, цэвэр агаарт салхилж, бясалгал хийж, биеийн тамираар идэвхтэй хичээллэдэг. Мөн нүүрэндээ бага зэргийн гоо сайхны мэс ажилбар хийлгэснээ ч нуудаггүй байна. 

Каролины хэлэх дуртай үг: "Яг одоо бос. Яг одоо эхэл".

Нүүр зураг: news.com.aunews.com.au

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан