Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Disney ирэх 3 жилд ямар 10 кино гаргах вэ?

  М.Даваадулам 2017-06-15 1022

Нэгэн зууны түүхийг бичилцэж буй The Walt Disney кино студийн бүтээлээр манай дэлхийн хэдэн үеийн хүүхэд багачууд хүмүүжсэн гэхэд хилсдэхгүй. Гол дүрийн баатруудын хамт уйлж, инээж хөхрөн, амьдралын чухал зүйлсэд суралцсан байдаг. 

Хүүхэд багачууд төдийгүй томчууд ч The Walt Disney кино студийн ээлжит шинэ бүтээлийг тэсэн ядан хүлээж, үзэхээр яардаг нь нууц биш.

Уншигч танд ирэх 3 жилд нээлтээ хийх 10 хүүхэлдэйн киноны талаарх мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. 


Cars 3

© The Walt Disney Company  

Приквел: Тачки (15 июня 2006 года)

Нээлт: 2017.06.26

Үйл явдал: Дэвшилтэт технологиор бүтсэн Жексон Шторм ялалт байгуулсны дараа, Аянга Маккуин зодог тайлна гэсэн таамаг дэвшүүлнэ. Гэвч гол дүрийн баатар дотны найзуудынхаа тусламжтай шаргуу бэлтгэл хийж, Florida 500 уралдааны замд гарах болно. 


Coco

© The Walt Disney Company  

Найруулагч Ли Анкрич, Адриан Молина нарын санаан дээр үндэслэн бүтээж байгаа.

Нээлт: 2017.11.22

Үйл явдал: Мексикийн нэгэн жижиг тосгонд гуталчны гэр бүлд төрж өссөн 12 настай хүүгийн тухай өгүүлнэ. Хүү хөгжимчин болох мөрөөдөлтэй. Харин түүний гэр бүл хөгжмийн урлагийг "нүгэл" гэж үздэг. Гэр бүлийнхээ нууцыг тайлахаар Мигель адал явдлын эрэлд гарах болно. 


Zootopia 2

© The Walt Disney Company  

Приквел: 2016.03.03

Нээлт: 2018 он

Үйл явдал: Жүди болон Ник хоёул цагдаа болжээ. Тэднийг янз бүрийн гэмт хэрэг, тэр дундаа Амьтны хотыг аврах хүнд даалгавар хүлээнэ. 


The Incredibles 2

© The Walt Disney Company  

Приквел: 2004.12.23

Нээлт: 2018.06.14

Үйл хөдлөл: Pixar студийн инээдмийн, боевик жанрын хүүхэлдэйн киноны үргэлжлэл. Гэхдээ шинэ ангийн үйл явдлыг одоогоор найруулагч нууцалж байна. Анхны ангийн дараа найруулагчид хэрэгжүүлж амжаагүй олон санаа үлджээ. Тиймээс шинэ ангид шинэ дүрүүд төдийгүй, Бред Бёрдын 10 жил толгойдоо хадгалсан санаа ч тусгагдах гэнэ. 


Ralph Breaks the Internet: Wreck-It Ralph 2

© The Walt Disney Company  

Приквел: 2012.11.01

Нээлт: 2018.11.21

Үйл явдал: Ральф тоглоомын автомат төхөөрөмжийн ертөнцөөс интернэтийн ертөнцөд шилжинэ. Ингэснээр Ванилопа тэр хоёрын нөхөрлөл шинэ саад бэрхшээлтэй тулгардаг. Шинэ ангийн үйл явдал одоогоор мөн л нууцлагдмал байна. Гэхдээ эхний ангиа бодвол илүү "үзүүштэй" байх болов уу гэж кино сонирхогчид харж байна. 

 


Genies

© The Walt Disney Company  

Приквел: Аладдин - 1992.11.11

Нээлт: 2019

Үйл явдал: Шинэ төсөл жинний амьдрал дээр төвлөрчээ. Мөн Аладдины жинн хэрхэн дэнлүүнд орсон тухай өгүүлэх гэнэ. 


Toy Story 4

© The Walt Disney Company  

Приквел: 2009.10.01

Нээлт: 2019.06.21

Үйл явдал: Тоглоомуудыг хуучин эзэн Энди Бонни гэх охинд өгсний дараах үйл явдлыг харуулна. Вүүди болон Базз хамтран Вүүдигийн дурлалт Бо Пипийн эрэлд гарснаар хүүхэлдэйн киноны үйл явдал өрнөнө. 


The Lion King

© The Walt Disney Company  

Приквел: 1994 он

Нээлт: 2019.07.19

Үйл явдал: Disney студи 20 жилийн дараа The Lion King хүүхэлдэйн киног шинэчлэн хийхээ зарласан. Шинэчилсэн кино нь 1994 онд бүтээсэн хүүхэлдэйн киноны дуу, хөгжмийг агуулсан байх бөхөөд CGI буюу гурван хэмжээст графикийн аргачлал ашиглахаараа онцлог давуу талтай байх гэнэ. 


Frozen 2

© The Walt Disney Company  

Приквел: 2013.12.12

Нээлт: 2019.11.27

Үйл явдал: Киноны зохиол одоогоор хараахан бэлэн болоогүй гэнэ. Мэдээж 2013 онд үзэгчдийг "эзэмдсэн" өвлийн үлгэрийн үргэлжлэл байна гэдэг нь дамжиггүй. Олаф шинэ найзтай болж, кино инээд хөөр, эерэг сэтгэл хөдлөлөөр биднийг уйдаахгүй биз ээ. 


Gigantic

© The Walt Disney Company  

Приквел: Fun and Fancy Free  - 1947.09.27

Нээлт: 2020.11.25

Үйл явдал: "Жэк болон шошны иш" гэх Англи үлгэр дээр үндэслэсэн тус хүүхэлдэйн кинонд Жэк гэх залуу үүлэнд нуугдсан аварга биетүүдтэй учирдаг. Тэрээр Инма нэртэй 11 настай аварга биет охинтой танилцана. Инма хүүхэлдэй Жэктэй яг л гарын аясаар нь хөдлөх хүүхэлдэй мэт хандах болно. 

Зургийг: Наталья Кулакова

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан