Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Дүр бүтээхийн тулд шинэ чадварт суралцсан 10 "од"

  М.Даваадулам 2017-06-15 6649

Дийлэнх кино, дэлгэцийн бүтээлийг үзээд бид гол баатруудаар нь яахын аргагүй бахархдаг. Тэдний гаргаж буй авьяас чадвар, уран хурц үзүүлбэрүүдийг бишрэхгүй байхын аргагүй. Тэгвэл дэлгэцээр өөрийн дүрээ бүрэн дүүрэн, төгс илэрхийлэхийн тулд кино жүжигчид ямар хүнд хэцүү даваа туулсныг тэр бүр бид мэддэггүй. 

Дүрээ 100% төгс илэрхийлэхийн тулд сэтгэлийн асар их тэсвэр тэвчээр, бие махбодийн чанга хатуу бэлтгэл даван туулсан Холливүүдийн 10 жүжигчнийг танилцуулж байна. 


Натали Портман, «Хар хун»

© Cross Creek Pictures  

Хожим өөрт нь анхны Оскарын шагнал авчирсан дүр бүтээхийн тулд Натали Портман балетын урлагт суралцжээ. Кино зураг авалт эхлэхээс нэг жилийн өмнөөс жүжигчин бүсгүй хувийн дасгалжуулагчтай өдөрт 5-8 цагийн шаргуу бэлтгэл хийж эхэлсэн байна. Усанд сэлэлт, балетын дасгал хөдөлгөөн зэргийг хослуулж, хожим үүнийгээ нэг ёсны "эрүү шүүлт"-тэй адил байсан гэж ярьж байсан удаатай. 

Мила Кунис ч кинонд тоглохын тулд өдөрт 4 цагийн балетын бэлтгэл хийж, кино зураг авалт дууссаны дараа дахин "хуруун дээрээ зогсох" шаардлагагүй болсондоо баярлаж байгаагаа хуваалцжээ.


Райан Гослинг, «Ла-Ла Лэнд»

© Summit Entertainment  

Энэ онд Оскарын наадмаас 6, Алтан бөмбөрцөг наадмаас 7 номинацид шагнал хүртсэн "Ла-Ла Лэнд" киноны гол дүрд тоглохын тулд Гослинг төгөлдөр хуур тоглож сурсан байна. Тэрээр зураг авалт эхлэхээс гурван сарын өмнөөс төгөлдөр хуураар хичээллэх болжээ. Түүний шаргуу хөдөлмөрийн үр дүнг үзэгчид кино дэлгэцнээс харж болно. 


Дэми Мур, «Цэрэг Жейн»

© Hollywood Pictures  

Холливүүдийн сайхан бүсгүйчүүдийн нэг Дэми Мур тус киноны гол дүрээр үзэгчдийг "алмайруулсан". Дүрээ гаргаж, үзэгчдэд хүргэхийн тулд Дэми Мур Америкийн Зэвсэгт хүчний тусгай анги нэтгэлийн элитийн батальоны дайчдын адил бэлтгэл хийжээ.

Долоо хоногийн зургаан өдөр нь хэдэн зуун дасгал хийж, хөл, гар, гэдэсний булчингаа хөгжүүлж, сэлүүрт завины спортоор хичээллэсэн байна. Түүнчлэн ууланд дугуй унаж, өдөр бүр 10 км зайд гүйдэг байжээ. 


Жейк Жилленхол, «Солгой цохилт»

© Escape Artists  

Дүрдээ маш чадварлаг хувирч чаддаг гэгддэг жүжигчин энэ удаад "Солгой цохилт" кинонд дүр бүтээхийн тулд боксын спортод анхнаас нь суралцжээ. Тэрээр 5 сарын турш өдөр бүр тогтмол шаргуу бэлтгэл хийж, яг л мэргэжлийн боксчид адил норматив гүйцэтгэдэг байв. Яг л ганцаарчилсан тулааны өмнөхтэй адил бэлтгэл хангажээ. 


Жессика Альба, «Нүглийн хот»

© Miramax Films  

Нэнси Каллаханы дүрийг бүтээхийн тулд даруухан Жессика стриптиз буюу тайчих урлагт суралцах хэрэгтэй болжээ. Жессика "мэргэжилтнүүд"-ээс суралцахаар шийдэж, өдөр бүр Лос-Анжелес болон Нью-Йорк хотуудын стриптиз клубээр зочлох болсон байна. 

Альба эхлээд бүжиглэж сурсан байна. Харин дараагаар нь бага багаар биеийнхээ хэсгүүдийг ил гаргаж, тайчиж сурсан гэнэ. 


Жозеф Гордон-Левитт, «Зугаалга»

© Sony Pictures  

Францын олсон дээр явагч Филипп Петигийн дүрийг бүтээхийн тулд жүжигчин эр энэхүү ер бусын урлагт суралцах хэрэгтэй болжээ. Бүр алдарт Петигээс өөрөөс нь суралцсан байна. 

Тэд өдөр бүр өглөөний 9 цагаас оройн 17 цаг хүртэл дундаа 30 секундын завсарлагатай хичээллэдэг байжээ. Ийнхүү эцсийн дүнд Гордон-Левитт 2 метрийн өндөрт татсан 10 метр урт олсон дээгүүр чөлөөтэй явж чаддаг болсон байна. 


Жош Бролин, «Эверест»

© Universal Studios  

1966 оны 5-р сард ууланд авирч, ингэхдээ баруун гар, зүүн гарын хуруу, хамраа алдсан Бек Узерс гэх баатарлаг эрийн дүрийг бүтээх хүндтэй үүрэг Жош Бролинд оногджээ.

Энэ дүрийг бүтээхийн тулд Жош Бролинд уулын спортод суралцах хэрэгтэй болсон байна. Калифорнийн Уитни, Шаст ууланд авирч, алдарт авирагчдын амжилтуудын мөрөөр явсан байна. 


Хлоя Грейс Морец, «Хэрэв би үлдвэл»

© Metro-Goldwyn-Mayer  

"Хэрэв би үлдвэл" киноны гол дүр бол авьяаслаг, ирээдүйтэй хийлч бүсгүй. Залуу жүжигчин бүсгүй энэ дүрийг чадварлаг гаргахын тулд морин хийл тоглож сурсан байна. 7 сарын турш өдөрт 2 цагаар шаргуу бэлтгэл хийсний дүнд, Хлоя зураг авалтын үеэр бие даан тоглож чадсан байна. 


Киану Ривз, «Жон Уик»

© Thunder Road Pictures  

Кино зураг авалтын үеэр буудах нь энгийн үзэгдэл байж мэдэх юм. Гэвч Киану Ривз "Жон Уик" кинонд тоглохдоо бусад жүжигчдийг давж гарч чадсан байна. 

Киноны өмнө тэрээр мэргэжилтнүүдээс суралцаж, винтов буу, гар буу болон таваг буудах зэрэг гурван төрлийг бүрэн эзэмшжээ. 


Чаннинг Татум, «Аве, Цезарь»

© Working Title Films  

Жүжигчин залуу насандаа эзэмшсэн бүжгийн ур чадвараа хэд хэдэн кинонд харуулаад авсан. 

Тэгвэл тус кинонд тоглохын тулд товшлуур бүжиг сурсан байна. Дэлгэцийн 6 минутын бүжиг сурахын тулд Чаннинг 3 сарын турш суралцжээ. 


Бенедикт Камбербэтч, «Шерлок»

© BBC One  

Домогт мөрдөгчийн дүрийг бүтээхийн тулд Британи жүжигчин өөрийн авьяас чадвараа бүрэн дайчлахаас гадна, хийл тоглож сурсан байна. Ингэхдээ тэрээр алдарт хийлч Эос Чатерт шавь оржээ.

Нэг хоногийн хугацаа түүнд байсан ч, гайхалтай амжилттай суралцаж, хийл хөгжим эзэмшсэн гэж багш нь магтжээ. 


Том Круз, «Сүүлчийн самурай»

© Warner Bros. Pictures  

Том Крузд багагүй нэр алдар авчирсан тус кинонд Нейтон Альгрены дүр бүтээхийн тулд самурай нарын сэтгэл зүрх - "катана"-г эзэмшжээ. Мөн япон хэл ч сурсан байна. Энэ бүгдэд жүжигчин 2 жилийн хугацаа зарцуулжээ. 

Тус киноноос Круз илдний урлагийг гайхалтай эзэмшсэнийг харж болно. 


Женнифер Лоуренс, «Өлсгөлөн тулаан»

© Lionsgate  

Женнифер Лоуренс тус кинонд тоглохын тулд барилдаж, хаданд авирч, нум сум харваж сурчээ. Ингэхдээ Америкийн мэргэжилтэн Хатуна Лонгоос суралцсан байна. Жүжигчин бүсгүй тус кинонд тоглоход бүх л анхаарал, сэтгэлээ төвлөрүүлжээ. Мэдээж бэлтгэлийн үеэр бэртэл гэмтэл авч, бүр чих нь нэг хэсэгтээ сонсголгүй болж байжээ. 


Оливия Манн, «Икс хүмүүс: Апокалипсис»

Оливия тус кинонд Псайлокийн дүр бүтээхийн тулд нэгэн зэрэг хоёр жадаар тулалдаж сурах хэрэгтэй болжээ. Тэрээр 2 сарын турш өдөр бүр 6-7 цагийн бэлтгэл хийсэн байна. 

Бэлтгэлээ хэзээ ч төвөгшөөж байгаагүй төдийгүй, харин ч өөрийн хүч чадлаа сорих боломж олдсонд үргэлж баярлаж явдаг байна. Бүр инстаграммдаа ч өөрийн шинэ ур чадварын талаар хуваалцдаг гэнэ. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан