Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

CNN: Куба дахь АНУ-ын дипломат ажилтнууд халдлагад өртөв

  М.Даваадулам 2017-08-10 706

Куба дахь АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнууд халдлагад өртсөн талаар CNN мэдээллээ. Ингэхдээ дипломат ажилтнууд “акустик” халдлагад өртсөн байна. Тодруулбал, тэд сонсголгүй болох эрсдэлтэй гэдгийг тэмдэглэлээ.

АНУ-ын Төрийн департаментын мэдээлснээр, багадаа хоёр ажилтан сонсголоо алдаж магадгүй гэнэ. Тэднийг эх оронд нь буцааж, эмчилгээ хийлгэх гэнэ.

CNN телевизийн дамжуулснаар, ЭСЯ-ны ажилтнуудад өнгөрсөн оны сүүлчээс эхлэн тархи хөдөлсөн үед илэрдэгтэй адил шинж тэмдэг мэдэгджээ. Энэ хэрэг явдалд АНУ-ын Төрийн департамент Кубын эрх баригчдын анхаарлыг удаа дараа хандуулж, Гаванад эмч нар илгээсэн ч, тэдгээр нь хэрэг явдлын шалтгааныг тайлж чадаагүй байна.

Хэргийн мөрдлөгөд Холбооны мөрдөх товчоо нэгдээд байна.

АНУ-ын Төрийн департаментын Хэвлэлийн албаны дарга Хезер Науэрт лхагва гарагт сэтгүүлчдэд хандан мэдэгдэл хийхдээ, АНУ-ын Гадаад хэргийн яам өнгөрсөн 5-р сард Кубын хоёр дипломат төлөөлөгчийг эх орондоо буцахыг хүссэн гэжээ. Нөхцөл байдлын талаар харин тодруулаагүй байна. Бие махбодийн хувьд тодорхой шинж тэмдэг илэрсэн учраас буцаах хүсэлт тавьсан гэлээ. “Нөхцөл байдал шийдэгдвэл” Кубын дипломат төлөөлөгчдийг АНУ-д буцан ирэхийг зөвшөөрөх гэнэ.

АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама 2014 оны 12-р сард Куба улстай дипломат харилцаагаа сэргээх шийдвэр гаргасан. Ингэснээр Эрх чөлөөний орон Эрх чөлөөний аралтай хагас зуун жилийн дараа харилцаа холбоогоо сэргээх ажил 2015 оны зун эхэлжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан