Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Samsung компани Galaxy Note 8 ухаалаг утсаа танилцуулав

  М.Даваадулам 2017-08-24 2096

Samsung компани Galaxy Note 8 ухаалаг утсаа танилцууллаа. Шинэ гар утасны загварын хувьд Galaxy S8 Plus төхөөрөмжтэй төстэй. Хар, саарал, алтлаг болон хөх өнгийн гэсэн дөрвөн хувилбараар ирэх 9-р сарын дундуур худалдаанд гарах юм байна.

Загварын хувьд Galaxy S8 Plus утастай төстэй ч, хэмжээний хувьд бага зэрэг том буюу 6,3 инчийн дэлгэцтэй. Ирмэг нь тэгшхэн, дэлгэц нь бага зэрэг нумарсан. Жингийн хувьд 195 грамм, Galaxy S8 Plus утаснаас 22 граммаар хүнд юм.

Үндсэн камер нь 12 Мп, нүүрэн талын камер нь 8 Мп. 6 Гб-ын шуурхай санах ойтой, өөрт суурилсан 64, 128 болон 256 Гб багтаамжтай гэсэн хувилбаруудтай. Android 7.1.1 үйлдлийн системтэй юм байна.

Одоогоос жилийн өмнө худалдаанд гарсан өмнөх буюу 7 дахь үеийн загвар Galaxy Note 7 гар утас шатсан, дэлбэрсэн олон удаагийн тохиолдол дэлхий даяар бүртгэгдэж, үйлдвэрлэгчид гар утсаа зах зээлээс татахаас аргагүйд хүрсэн. Худалдаанд гарснаас нь нэг сарын дараа Samsung компани 2.5 сая гар утсаа эргүүлэн татаж, 10-р сард нь тус загварын үйлдвэрлэлийг бүрэн зогсоосон юм.

Galaxy Note 8 гар утасны урьдчилсан захиалга өнөөдрөөс эхэлж байгаа юм байна. Харин худалдаанд 9-р сарын 15-нд гарна. Урьдчилсан мэдээллээр, Galaxy Note 8 нь Samsung компанийн хувьд хамгийн үнэтэй ухаалаг утас болох юм. Багтаамжаас хамааран гурван загвар өөр үнэтэй байна. 64 Гб багтаамжтай нь – 940 ам.доллар, 128 Гб багтаамжтай нь – 1,064 ам.доллар, 256 Гб багтаамжтай нь – 1,199 ам.долларын үнэтэй байх гэнэ.

Ийнхүү удахгүй олонд танилцуулах iPhone8 гар утасны адил Samsung Note 8 ухаалаг утас нь 1,000 ам.доллар давсан үнэтэй анхны смартфон болох юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан