Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“Кассини” сансрын төхөөрөмж 13 жилийн үүргээ амжилттай гүйцэтгэв

  М.Даваадулам 2017-09-16 680

Санчир гаригийг судлах зориулалттай “Кассини” сансрын төхөөрөмж үүргээ амжилттай биелүүллээ. Төхөөрөмж 13 жилийн туршид үүргээ гүйцэтгэж, хэт өндөр температурын нөлөөгөөр задгай сансарт тарж бутарсан байна.

“Кассини” төхөөрөмжийн түлшний сав хоосроод байсан учир НАСА агентлаг төхөөрөмжийг салгахаар шийдвэрлэжээ. Учир нь түлшний нөөц дууссанаар төхөөрөмж задгай сансарт эх дэлхийг тойрон ямар нэгэн удирдлагагүй эргэлдэх эрсдэлтэй гэж үзсэн байна.

Урьдчилан төлөвлөсний дагуу төхөөрөмжтэй холбоо тасарчээ. Калифорнийн Пасаден дахь Тийрэлтэт хөдөлгүүрийн лаборатори орон нутгийн цагаар 05:55 цагт төхөөрөмжтэй бүрмөсөн холбоо тасарсан байна.

“Кассини” ажиллагааг удирдаж байсан Эрл Мэйз багийн бүх гишүүддээ хандан баяр хүргээд, ажиллагаа дуусгавар болсныг зарлажээ.

Төхөөрөмжтэй холбоо тасарсан гэдэг нь төхөөрөмж Санчир гарагийн нягт агаарын давхаргад нэвтэрсэн гэдгийг илтгэж байгаа юм байна. Ингэснээр төхөөрөмж хэт өндөр температурт 45 секундээс илүү тэсэхгүй, задран унана гэж мэргэжилтнүүд хэлж байна.

Дэлхийн түүхэн дэх хамгийн амжилттай сансар судалгааны ажил ийнхүү шувтарч байна. 13 жилийн хугацаанд “Кассини” төхөөрөмж нарны аймгийн 6 дахь гариг – Санчир гаригийн тухай дэлхий дахины ойлголтыг эрс өөрчилж чадсан юм.

Санчир гаригийг соронзон орны хүчтэй шуурга хүрээлдэг, цагирагнууд дундуур нь эргэлдэх мөсөн хэлтэрхийнүүдийг нээхээс гадна, тус гаригийн олон дагуулыг судлахад ч үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Дагуулуудаас нь Энцелада болон Титаныг хамгийн ихээр судалжээ.

2005 онд “Кассини” төхөөрөмж Санчир гаригийн гадаргуун дээр “Гюйгенс” нэртэй жижиг робот буулгаж, улмаар Санчир гаригийн шингэн метан хийгээр угаагдсан чулууны зургийг эх дэлхий рүү илгээжээ. “Кассини”-гийн ачаар Санчир гаригийн дагуул Титан дээр шингэн нүүрсустөрөгчийн нуур, гол мөрөн байдгийг хүн төрөлхтөн олж мэдсэн юм. Мөн галт уул, элсэн манхан байдгийг ч тогтоожээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан