Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Лэди Гага хуримын бэлтгэлээ хойшлуулжээ

  admin 2017-11-04 2141

Дуулахаас гадна чамгүй жүжигчин гэдгээ харуулж "Америкийн аймшигт түүхүүд" киноны 5 дугаар бүлэгт дүрээ мөнхөлсөн дуучин Лэди Гага “Creative Artists” агентлагийн уран бүтээлч Кристиан Каринотой сүй тавьсан гэж “Us Weekly”-д мэдээлжээ. Кристианы агентлагаар дуучин бүсгүйгээс гадна Жастин Бибер, Кристина Агилера, Майли Сайрус, Женнифер Лопэс, Саймон Коуэлл нар үйлчлүүлдэг юм.  48 настай Кристиан энэ зун дуучны ааваас зөвшөөрөл авсан бөгөөд үүний дараа тэд нууцлаг байдлаар, цомхон хүрээнд сүй тавьсан байна. Үүнийг мэдсэн Лэди Гагагийн фэнүүд “Тэр гэр бүлтэй болж байгаа нь ямар сайхан хэрэг вэ” гэцгээж. Энэ оны хоёрдугаар сард “Super Bowl Half Time” шоунд оролцсоныхоо дараа Кристиантай болзож эхэлсэн. Дараа нь нэгэн шоунд тайзан дээр Гага “Хайртай хүн чинь чамайг сэтгэлээр унахад хажуугаас түшиж өгдөг нь сайхан хэрэг” гэж хэлжээ. Гэвч сүүлийн үед дуучны биеийн байдал таагүй байсан тул гэрлэлтийнхээ бэлтгэл ажлыг хойшлуулж гам барихдаа анхаараад байгаа хэмээн ойрын эх сурвалжаас нь мэдээлсэн байна. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө