Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

“Биеийн тамир, спорт хамтын ажиллагаа сэдэвт” форум 11-р сарын 6, 7-нд болно

  admin 2017-11-04 2618

“Биеийн тамир, спорт хамтын ажиллагаа сэдэвт” олон улсын форум 11-р сарын 6, 7-ны өдрүүдэд болох гэж байна. Өндөр зэрэгтэй тамирчдын болон өсвөрийн тамирчдын бэлтгэлийн тогтолцоог боловсронгуй болгох, энэ салбарын шинжлэх ухааныг хөгжүүлэх зэрэг олон чиглэлд форумын зорилго оршиж байгаа юм. Форумд спортын салбарын эрдэмтэн, багш ажилчид болон үе үеийн тамирчид оролцох юм байна.

 Энэ удаагийн форумыг МҮОА, Төрөлжсөн сургалттай биеийн тамир, спортын дунд сургууль, МХАХ болон өсвөр үеийн бие бялдрын хүмүүжил, спортын холбоо хамтран зохион байгуулж байна. Форумын зорилго биеийн тамир, спортын эрчимтэй хөгжилд тулгамдаж буй асуудлууд ба тэдгээрийг шийдвэрлэх хүчин зүйлүүд, арга замыг хэлэлцэн тодорхойлоход чиглэх юм. Мөн хүүхдийн спорт, биеийн тамирын шинжлэх ухааны хөгжлийн олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцоход оршиж байгаа талаар хэллээ. Олон улсын форум нь ерөнхий ба салбар хуралдааны үндсэн болон хавсралт илтгэлүүдийг хэлэлцэн санал шүүмж өрнүүлж дүгнэлт гаргана. Форум 11-р сарын 6, 7-ны өдрүүдэд МҮОХ-ны хурлын танхимд өглөөний 10 цагаас эхлэн явагдана. Иймд спортын салбар байгууллагууд та бүхнийг өргөнөөр оролцож, асуудлыг хамтдаа шийдэхийг уриалж байна. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө