Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Бүх зочдоо уйлуулсан хурим цахим орчинд алдаршиж байна

  admin 2017-11-06 13243

Бриттани болон Жереми Пик нар жирийн нэг хосууд боловч тэдний хурим олон хүний анхаарлыг татаж зургууд нь цахим ертөнцөд цацагдаж байна. Учир нь тэдний хуриман дээр болсон сэтгэл хөдөлгөм үйл явдал юм. Сүйт бүсгүйг сүйт залуу руу нь хүргэж явсан охины эцэг замын голоос гэнэт зогсож буцаад гүйх нь тэр. Хуримын ёслолд оролцож, залуу хосын баяр хөөрийг хуваалцах гэсэн олон хүний хувьд аавынх нь энэ үйлдэл гэнэтийн явдал болж бүгд л дараагийн мөчид юу өрнөхийг тааж ядан хүлээж байлаа.  Ингээд сүйт бүсгүйг нөхөрт нь хүргэх цөөхөн алхмынхаа голоос буцсан эцэг Тодд Бахман олны дунд суух охины хойд эцгийг хөтлөн буцаад алхав. Төрүүлсэн охиноо ирээдүйгээ хамт залах эр нөхөрт нь хүргэх хүндтэй үүргийг өсгөсөн эцэгтэй нь хуваалцахыг хүссэн Тодд Бахманы энэ үйлдэл олны сэтгэлийг хөдөлгөж, хуримын ёслол дээр цугларсан хүн бүрийн нүдэнд нулимс цийлэгнэж байлаа. Ингээд хэдхэн хормын дараа Тодд болон хойд эцэг нь төрүүлж, өсгөсөн үзэсгэлэнтэй охиноо эр нөхөрт нь хүргэж өгчээ. Хуримын зурагчнаар ажиллаж байсн Дэлиа Блэйкбёрн харж байгаа зүйлдээ сэтгэл нь хөдөлж, удалгүй зургуудыг фэйсбүүк хуудсандаа “Нусны алчуураа бэлдэцгээ. Яагаад гэвэл та нар энэ зургуудыг хараад уйлах нь гарцаагүй.

Сүйт бүсгүйн эцэг Тодд Бахман охиноо индэр өөд хүргэхээр алхаж байсан боловч замаасаа зогсож бусдыг гайхруулан байж охины хойд эцгийг авчирч хамтдаа алхсан юм. Хуримын ёслол дээр хуурай нүдтэй ганц ч хүн үлдээгүй. Гэр бүл бол энэ дэлхийн хамгийн чухал зүйл. Өөрийн бахархалыг нэгт биш үр хүүхдээ нэгт тавина гэдэг хамгийн бахархмаар чадвар. Тодд Бахман таньд жинхэнэ хайр, үр хүүхдийнхээ аз жаргалыг нэгт тавьсан хайр ямар байдгыг харуулсанд баярлалаа.” гэсэн тайлбартайгаар оруулж, энэхүү сэтгэл хөдөлгөм зургууд нь олон мянган удаа түгээгджээ. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө