Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Нью-Йорк хотын төвд зул сарын сүлд модыг сүндэрлүүллээ

  Б.Оюун 2017-11-13 392

АНУ-ын санхүүгийн нийслэл гэгддэг Нью Йорк хотноо удахгүй болох зул сар, шинэ жилийн баярын гол сүлд модыг байршуулжээ. Энэ жилийн зул сар, шинэ жилийн баяраар Нью Йорк хотын Рокфеллерын талбайд 23 метр өндөр, 13 тонн жинтэй мөнх ногоон гацуур мод суурилуулж, хотын гол талбайг чимжээ.

Нью Йорк хотын Рокфеллерын талбайд сүндэрлэсэн гацуур модыг Пенсильвани мужийн Стейт Коллеж гэх газраас авчирсан байна. 80 жилийн настай саглагар гацуур модыг Стейт Коллежийн иргэн Жейсон Перрин Нью Йорк хотод бэлэглэжээ. Мөнх ногоон гацуур түүний эзэмшлийн эдлэн газарт ургаж байжээ. Нью Йоркийн Манхэттен дүүргийн төвд байрлах Рокфеллер Плазагийн талбайд аварга том гацуур модыг суулгаж, чимэглэсэн байна. Зул сар, шинэ жилийн баярын сүлд модыг 50 мянган ширхэг өнгө өнгийн гэрлэн чимэглэлээр чимж, оройд нь 2,9 метр диаметртай, 250 кг-ийн жинтэй, 25 мянган ширхэг Сваровски шигтгээгээр чимэглэсэн од суурилуулжээ. Нью Йорк хотын гол сүлд модны гэрлэн чимэглэлийг асаах ёслол энэ сарын 29-нд болох юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан