Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Өнөөдөр дэлхийн хараагүйчүүдийн өдөр

  Б.Оюун 2017-11-13 285

Энэ өдөр түүхийн хуудаснаа үлдсэн сонирхолтой үйл явдлаас сонирхуулж байна. 

11-р сарын 13-ны энэ өдөр олон улсын хараагүйчүүдийн өдөр буюу цагаан таягтны өдрийг дэлхийн улс орнуудад тэмдэглэдэг байна. Энэ өдрийг ДЭМБ-ын санаачилгаар хараагүйчүүдэд зориулан анхны сургууль байгуулсан Францын сурган хүмүүжүүлэгч Валентин Гаюигийн дурсгалд зориулан тэмдэглэх болжээ. 

  

 Оросын их хатан хаан 2-р Елизавета 1796 оны 11-р сарын 13-ны өдөр хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.  

 Английн хаан 3-р Эдуард 1312 оны энэ өдөр мэндэлжээ. Тэрээр улсынхаа хаан ширээнд байхдаа Францын хаан суудлын төлөө шунан дайрч байсан нь сүүлд Англи-Францын хооронд 100 жилийн дайн дэгдээх үндэс шалтгаан болж байна. 

Одоогоос 26 жилийн өмнө өнөөдөр хүн бүрийн өдөр тутмын салшгүй нэгэн хэрэглээ болсон зүйлийг ашиглаж эхэлжээ. 1990 оны энэ өдөр интернэтийн хөтөч www буюу world wide web –ийг хэрэглэж эхэлжээ.

 Сосиск буюу зайдасыг энэ өдөр одоогоос 111 жилийн өмнө Францын махны худалдагч Иоганн Данер гэх хүн гарган авчээ.  

 Одоогоос 165 жилийн өмнө 1851 оны энэ өдөр Оросын хамгийн эртний төмөр замын нэг болох Николаевская станц ашиглалтад оржээ. Анх нээгдэхдээ Октябрьская гэж нэрлэгдэж байсан төмөр зам 1-р Николай хааныг таалал төгссөний дараа түүний нэрээр Николаевская болон нэрлэгдсэн юм.   

Америкийн кино жүжигчин Вуди Голдберг 1955 оны энэ өдөр мэндэлжээ. Хэдийгээр Вупи өнөөдөр 61 насныхаа төрсөн өдрөө угтаж байгаа ч түүний насыг албан ёсны төрсөн өдрөөсөө 5-6 насаар эгч гэж үздэг байна. Учир нь тэрээр 14 настайдаа сургуулиа хаян, ажилд орохын тулд насаа нэмсэн гэж үздэг байна. 

 Одоогоос 165 жилийн тэртээ 1851 оны 11/13-ны өдөр Парис болон Лондон хотын хооронд анхны телеграфын холбоо тавьж байжээ.   

 1940 оны 11/13-нд Уиллис Мотор компани анхны жип машины туршилтаа явуулжээ.   

 

 

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан