Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

17 тамирчин “Токио-2020” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдлаа

  Б.Баяржаргал 2017-11-14 372

 МҮОХ спорт холбоодын албан хүсэлтийн дагуу нэр дэвшигчдийн материалыг ОУОХ-нд илгээдэг. Ирэх 2020 онд Наран улсын нийслэл Токио хотноо болох олимпийн наадмын тэтгэлгийг Монголын 17 тамирчин авахаар болжээ. Жүдо, бокс, чөлөөт бөх, буудлага, хөнгөн атлетик, хүндийг өргөлт, таэквондогийн төрлийн тамирчид багтсан байна. Хөтөлбөрт хамрагдаж буй тамирчин нь ёс зүйн зөрчил гаргах, сэргээшийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдох эсвэл олимпийн наадамд оролцох эрхээ авч чадаагүй тохиолдолд хасагдана. Мөн тэтгэлэг авах тамирчид ОУОХ, МҮОХ болон харъяа спорт холбоодтой дөрвөлсөн гэрээ байгуулах ёстой. Улмаар дөрвөн сар тутамд тамирчид 1160 ам.доллар, дасгалжуулагчид 400 ам.доллар, холбоонд 100 ам.доллар олгох юм.

Анх 2008 оны Бээжингийн олимпийн наадмаас эхэлсэн хөтөлбөрт Монголын үндэсний шигшээ багийн чөлөөт  бөх, бокс, жүдо, буудлагын спортын 8 тамирчин, Лондон-2012 наадамд 10 тамирчин хамрагджээ. Хамгийн сүүлд болсон “Рио-2016” олимпийн наадмын тэтгэлэгт 17 тамирчин хамрагдаж 1 алт, 2 мөнгө, 2 хүрэл нийт 5 медаль хүртсэн.

“Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” болзолт уралдаанд ЕБС-иудын бүх сурагчид хамрагдах боломжтой

Олимпизм ба бие бялдрын хүмүүжил сэдэвт болзолт уралдаан зарлагдаад хоёр долоо хонож байна. МҮОХ, МҮОА-аас санаачлан анх удаа улс орон даяар зохион байгуулж байгаа юм. Эрдэмтэн багш нараас бүрдсэн уралдааны зөвлөл харъяа БТСГ, боловсролын хэлтсүүдтэй гурвалсан гэрээг байгуулснаар уралдаанд оролцох боломжтой болно. Уралдаан үндсэн хоёр үе шаттай. Ирэх оны 4-р сарын 1-н хүртэл явагдах эхний шатанд гар зургийн уралдаан, шүлэг эссэ бичлэгийн уралдаан, танин мэдэхүйн асуулт хариултын уралдаан, олимпийн болон биеийн тамир спортын алдартнуудтай уулзалтай зохион байгуулсан байх, сургуулийн хэмжээнд 5-аас доошгүй спортын төрлөөр уралдаан тэмцээн зохион байгуулах, сургуулиараа шатарчин болох хөдөлгөөн өрнүүлсэн байх зэрэг багтаж байгаа юм. Харин үүний ач холбогдлыг зохион байгуулагч ийн тайлбарлаж байна.

Хоёрдугаар шатанд шалгарсан 21 аймаг, 9 дүүргийн нийт 30 шилдэг ЕБС-аас шилдгийн шилдэг сургуулиудыг шалгаруулахын зэрэгцээ сурагчдын шилдэг багийг шалгаруулна. Хоёрдугаар үеийн шилдгийн шилдгээр шалгарсан нэг ЕБС-ийн захирал, биеийн тамирын багш, аймаг дүүргийн олимпийн зөвлөлийн дарга, арга зүйч, боловсрол соёлын газрын дарга, биеийн тамир спортын газрын даргыг “Жакарта-2018” Азийн зуны спортын их наадам үзэх эрхээр шагнах юм байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан