Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

"Жорлонгоо өөрчилье" сургалтыг 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулна

  admin 2017-11-15 727

2014 оны байдлаар Улаанбаатар хотын хөрсний 88% нь нянгаар бохирдсон гэсэн судалгаа гарчээ. Нүхэн жорлонгийн түмэн нян хөрсний гүн дэх усан судлуудаар дамжин өргөн хүрээнд тархан, өвчлөлийн том шалтгаан болж, өрхийн эрүүл мэндийн зардлыг улам бүр нэмэгдүүлсээр байна.  Аюулын харанга болсон хөрсний бохирдлыг зогсоох хамгийн шилдэг арга бол нийслэлийн хэмжээнд байгаа 350.000 нүхэн жорлон, 140.000 угаадасны нүхийг яаралтай өөрчлөх явдал юм. Энэ асуудлыг хөндөж өөрчлөлтийн арга замуудыг өгүүлсэн Ц.Оюунгэрэлийн “Жорлонгоо өөрчилье” номыг олон нийтэд таниулах ажил үргэлжилж байна.  "Жорлонгоо өөрчилье" сургалт 21 аймаг, 9 дүүргийг тойрон 2018 оны туршид нийт 50 удаа явагдаж төслийг теxнологийнx нь xувьд орон нутгуудад тайлбарлан таниулах аж. Дашрамд дуулгахад 4 сарын өмнөөс буюу 2017 оны 6 сарын 21-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Хог хаягдлын хуулиар ААН, компаниуд ХӨРС БОХИРДУУЛАГЧ ЖОРЛОН шинээр барихыг хориглосон байна.  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан