Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Оны эхний 10 сарын байдлаар эдийн засаг 5,8 хувиар өсчээ

  Б.Оюун 2017-11-15 212

Үндэсний статистикийн хорооноос улс эх орны үндсэн үзүүлэлтүүдийг байнга мэдээлдэг.  Энэ оны эхний 10 сарын байдлаар эдийн засаг 5,8 хувиар өсчээ.   Харин хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өмнөх сараас 0,4 хувь, өмнөх оны энэ үеэс 5,7 хувиар өсчээ.   Харин орон нутагт 0,1 хувиар буурч зарим аймгуудад өөрчлөлт гараагүй байна. Хамгийн их үнэ өссөн аймаг Увс байжээ.

Статистикчдын өгч байгаа онцлох мэдээллээс дурьдвал энэ оны эхний 9 сард 19,9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны энэ үеэс 2628,3 тэрбум төгрөгөөр өслөө.  Мөнгөний нийлүүлэлт энэ оны 10 сард эцэст 14,5 их наяд төгрөг болж , өмнөх сараас 214,5 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны үеэс 2,9 их наяд төгрөгөөр өсжээ.  Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 10 сарын эцэст 823,1 тэрбум төгрөг болж , өмнөх сараас 46,8 тэрбум төгрөгөөр буурч өмнөх оны энэ үеэс 25,6 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.  Харин жирийн иргэдийн амьдрал ахуйд нөлөөлж байгаа эдийн засгийн үзүүлэлтийг харвал нэг өрхийн дундаж орлого 924 мянга болж зарлага 1 сая төгрөг болсон байна.

Татвараас олсон орлого 5,1 их наяд болж өмнөх оны энэ үеэс 1,1 тэрбумаар өсөхөд онцгой албан татварын орлого 122,7 тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч орлогын албан татвар 514,4 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.  Мөн он гарсаар эхний 10 сард төмөр замын тээврээр 18,4 сая тонн ачаа, давхардсан тоогоор 2,2 сая хүн тээвэрлэсэн нь өмнөх оноос өссөн үзүүлэлт юм.  Төмөр замын тээврийн салбарын орлого эхний 10 сард 432,3 тэрбум төгрөг болсон нь хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний тээвэрлэлт нэмэгдсэн нь нөлөөлжээ.   Улс эх орны эдийн засгийн гол үзүүлэлтүүд ингэж өссөн ч иргэдийн хувьд баян ядуугийн зааг ялгаа их болсныг статистикчид тоон мэдээллээр хүргэлээ.

Бүртгэлтэй ажилгүй иргэд он гарсаар 24,2 мянга болжээ. Аймаг , нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад энэ оны эхний 10 сард ажилгүй 68,9 мянган иргэн шинээр бүртгүүлж , бүртгэлтэй байсан 17,1 мянга нь ажилд зуучлагдан оржээ.  Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 61,9 хувийг 15-34 насны залуучууд эзэлж энэ үзүүлэлт орон нутагт хамгийн өндөр байна.

 

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан